Ноён ерөнхийлөгчээ! Оросын бүс нутгуудад очиж, айлчилахдаа хоёр талын тодорхой төслүүдийг хэлэлцсэн үү? гэж сэтгүүлчид хамгийн түрүүнд асуув.
Монголын ерөнхийлөгч хариулахдаа «Тийм ээ. Бүс нутаг бүрт бидэнд сайн хандаж, тодорхой үзэл санааг бидэнд дэвшүүлэв. Тухайлбал Монгол Улсад барилга барих ажил өрнөж байгааг харгалзан байшин үйлдвэрлэх, хамтарсан үйлдвэрүүд байгуулах асуудлыг Буриадад хэлэлцэв. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тухай, Монголоос оросын хотуудад мах нийлүүлэх тухай тодорхой ярилцаж, монголын оюутнууд — Оросод, оросын оюутнууд — Монголд суралцах асуудлыг бас хэлэлцлээ. Бид эдгээр саналыг нарийн судлаж тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд бүх хүч чармайлтаа тавина» гэв.
Манай хоёр улсын хоорондын бараа товаарын гүйлгээний хэмжээ өсч, түүнийг богино хугацаанд 2 дахин нэмэх зорилтыг яаж хэрэгжүүлэх тухай «ОДХ» радиогийн сурвалжлагч сонирхов.
Манай 2 улсын бараа товаарын гүйлгээний хэмжээг богино хугацаанд 1 тэр бум доллар болгох зорилтыг бид тавив. Энэ мөнгөний барагцалвал 600 сая доллар Монгол улстай хил залгаа, бидэнтэй нягт зузаанаар хамтран ажиллаж байгаа, оросын Сибирийн бүс нутагт ноогдоно Ордууд хамтран эзэмшиж, орос- монголын хамтарсан үйлдвэр — Улаанбаатрын төмөр замын ажлыг сайжруулж Монголд цахилгаан эрчим хүчийг хамтран үйлдвэрлэж, оросын зах зээлд гаргаж байгаа монголын бараа товаарын гаалийн татварыг багасгах аргаар л бараа товаарын гүйлгээний хэмжээг нэмж болно. Нэг үгээр хэлвэл манай хоёр улсын хоорондын бараа товаарын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлэх янз бүрийн бололцоо, боломж бий.
Сэтгүүлчдийн тавьсан дараагийн асуулт бас хамтын ажиллагаатай холбоотой байсан, «Ноён ерөнхийлөгчээ! Оросын үйлдвэрүүд монголын эдийн засагт хөрөнгө оруулахад бэлэн байна. Ямар төслүүдийн тухай хэлж байгаа юм бэ? Монголын талаас оросын эдийн засагт хөрөнгө оруулаж байна уу? гэсэн асуултад ерөнхийлөгч хариулахдаа:
Монгол улс чулуун нүүрс, зэс, ураны том ордуудтайг та бүхэн мэддэг. Иймээс орос улсын ч, хувийн ч том компаниуд эдгээр ордыг эзэмшихийг сонирхож байна. Эрчим хүч, зам харилцааны сектор, дэд бүтэц, зам гүүрь тавьж, орон сууц барихад оролцохыг оросын компаниуд бас сонирхож байна. Эдгээр асуудлыг хоёр талаас удаа дараа хэлэлцлээ. Ийм хамтын ажиллагаа харилцан ашигтай болж Монгол улсыг хөгжүүлэхэд туслах төдийгүй оросын талаас хөрөнгө оруулагчдын хувьд ч ашигтай болно гэж би бодож байна. Эдгээр асуудлыг нааштай шийдвэрлэхийн тулд бид бүх хүч чармайлтаа тавина. Монголын талаас хөрөнгө оруулах тухайд гэвэл… Одоохондоо манай эдийн засаг бэхжээгүй учир тодорхой саад бэрхшээл энэ талаар тулгарч байна. Харин монголын талаас хөрөнгө оруулах төлөв бий гэж би бодож байна. Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа яг хамтарсан төслүүдийг харилцан хэрэгжуулэх асуудал, хөрөнгө харилцан ашигтайгаар оруулах асуудлыг хэлэлцэнэ.
Хятад улстай хэвийн харилцаатай, Монгол улс ШХАБ-д хэрхэн оролцож байгаатай холбоотой хэд хэдэн асуултад монголын ерөнхийлөгч бас хариулт өгөв.

Орчуулагч М. Онджанова