Тэр Оросын телевизийн 1-р сувгаар ярихдаа ийн мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Оросын ерөнхий сайдын орлогч, тус улсын цэргийн байгууллагын тэргүүн сүүлийн хэдхэн өдрийн дотор энэ сэдэвт хоёр дахиа хандсныг та нар лав анзаарсан байх. Эхний удаад тэр 12-р сарын 1-нд Москвад болсон ТУХН, Балтийн орнуудын олон нийтийн мэдээллийн үндэсний хэрэгслийн анхдугаар чуулгад үг хэлэхдээ энэ тухай ярьсан. НАТО-гийн цэргийн байгууллагыг өргөжүүлж, түүнийг ОУ-ын хилд ойртуулах нь Москвагийн сэтгэлийг түгшүүлэхгүй байх аргагүй гэж тэр үед тэр тэмдэглэсэн.
10 жилийн өмнө НАТО-гийн удирдагчид ОУ-ын байдлыг ойлгосон байдалтай, эвслийн цэргийн байгууллагыг Оросын хилд огт ойртуулахгүй гэж батлан өгүүлж байсан болохоор ийнхүү сэтгэл түгших нь бур ч үндэстэй юм. Энгийнээр ярихад ОУ-ыг зүгээр л мэхлэв гэж Иванов сайд хэлсэн нь үнээн. Ингэхдээ НАТО энхийн шинжтэй гэж ярьж ийнхүү мэхлэхээ улам даамжруулж байгааг амьдрал харууллаа. Саяхан Ригад анх удаа болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр чухам энэ талаар ОУ-д үнэмшүүлэхийг хичээж байсан. Гэвч энэ яриа НАТО-гийн нисэх онгоц, пуужингууд Европын төвд Югославыг устгасныг санахаар аюултай шинжтэй болж буй.
Оросын БХ-ын сайдын уг яриа, үнэлгээ нь зөвхөн өнгөрсөн өдрүүдийн үйл явдалд төдийгүй, НАТО нь гольф, крикет юмуу хөл бөмбөг сонирхогчдын клуб биш гэдгийг ойлгосонд үндэслэж байгаа биш ээ. Энэ нь Ригад болсон дээд хэмжээний уулзалт дээр дэлхийн байгууллага болгохоор АНУ-ын санал болгосон цэрэг-улс төрийн эвсэл юм. Энэ эвсэл «дэлхийн харгис цагдаа» болохыг Германи, Франц, Бельгийн удирдагчид эсэргүүцсэн нь сайн хэрэг. Тэд чухам ийм нэр томъёо гаргаж ирсэн. Гэсэн ч Вашингтоныхон одоо Украин, Гүрж Улс эвсэлд орох үйл явцыг түргэтгэхийг хичээж улам хүчтэй дохио өгч байна. Москва түгшиж байсан ч АНУ Зуун Европт ПДХ дэлхийн систем байгуулахад хүргэж байна.
Иран, Умард Солонгосоос хамгаалахаар эдгээр баазад пуужин байрлуулна гэсэн ярианд ОУ илт итгэхгүй байна. АНУ болон эдгээр улс хаа байдгийг дэлхийн газрын зургаас хар л даа. Орон бүр хань нөхөд, холбоотноо өөрөө сонгох эрхтэй нь мэдээж. Гэвч НАТО-г өргөжүүлэх үйл явцыг ОУ хайхрахгүй байж чадахгүй, зохих хариу өгнө. Гэвч ингэлээ гээд хэн хожих юм? Канад, Мексик Улс Оростой нийлж Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн болохоор шийдвэл АНУ-д ямар шуугиан дэгдэхийг төсөөлж байгаа биз дээ.

Орчуулагч П. Шагдар