Foto: http://proekt-wms.narod.ruТэр Буриадын нийслэл Улаан-уд хотод байхдаа хоёр орон эдийн засгийн харилцааны ихэнх асуудлаа бараг шийдээд байна гэж мэдэгдлээ.
Манай тоймч Валерий Митрофанов тайлбарлахдаа:
- Эдгээр асуудал өнгөрсөн зууны 90-ээд оны эхнээс ОУ, МУ-д зах зээлийн шинэтгэл эхэлсэн үеэс хуримталсан. Одоо харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, чанарын шинэ түвшинд гаргах хэрэгтэй боллоо.
Хил хавийн нийгэм-эдийн засгийн хамтын ажиллагааны хурдыг нэмэгдүүлэх нь тийнхүү эрчимжүүлэхийн нэг чиглэл юм. Буриад Улс үүний тод жишээ юм. Буриад Улс, МУ-ын гадаад худалдааны эргэлт одоогоор жилдээ 40 орчим сая доллар байна. Гэвч чадавхи огт шавхагдаагүй. Тийм чадавхи асар их гэж Энхбаяр болон Буриад Улсын ерөнхийлөгч Леонид Потапов нар үзэж байна. Уул уурхайн үйлдвэр, орон сууцны барилга, аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл сонирхол татаж байна. Хилийн харилцааг амжилттай хөгжүүлэхийн тулд хоёр орны хилийн байцаан өнгөрүүлэх газрыг шинэчилж, хилийн хамтын ажиллагааны талаарх оросын хуулийг тодорхой болгоход дорвитой анхаарах хэрэгтэй гэж Леонид Потапов үзэж байна.
Намбарын Энхбаяр Буриадын дараа Новосибирскт очлоо. Нэг соёлтой, буддийн шашин шүтдэгийн хувьд Монголтой холбоотой байдаг Буриад, Халимаг Улсад Монголын удирдагч айлчилж байгаа нь бүрэн ойлгомжтойг Новосибирск мужийн захирагч тэмдэглэв. Энхбаяр Новосибирскт юуны өмнө ШУ, дээд зэргийн технологийг сонирхох юм.
Үүнтэй холбогдуулж Новосибирскийн эрдэмтэд харилцан ашигтай сонирхолтой хэдэн төсөл санал болгох бодолтой байна. Тухайлбал, цөлжих, хөрсний элэгдэлтэй тэмцэхэд туслахыг ерөнхийлөгчид санал болгоно. Энэ асуудал сүүлийн 30 жилд 250 мянга гаруй га газар ХАА-н эдэлбэрээс хасагдсан МУ-ын хувьд маш чухал юм. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын дарга академич Добрецов Монголын эрдсийн түүхий эд хамтран боловсруулах, эм үйлдвэрлэхэд зориулсан амьтны гаралтай био бэлдмэл гаргах бүтээлээ монгол зочинд үзүүлэх бодолтой байна.
Намбарын Энхбаяр Халимагт зочилсоны дараа Москвад ирж, 12-р сарын 8-нд дээд хэмжээнд хэлэлцээ хийнэ. Ашигт малтмалын ордыг хамтран боловсруулахаас гадна уулын баяжуулах «Эрдэнэт» үйлдвэр мэт хамтарсан үйлдвэрүүдийг шинэчлэх асуудлыг Оросын удирдагчидтай хэлэлцэх бодолтой байна. УБТЗ, бас Сибирь дамнасан замын Монголын хил хүрдэг Улаан-уд, Наушкийн хэсгийг санхүүжүүлэх төсөл маш ирээдүйтэй юм. Тийнхүү бидний хамтын ажиллагаанд хүчирхэг шинэ түлхэц өгөх юм.
Намбарын Энхбаяр ОУ-д хийж буй айлчлалдаа сэтгэл маш өөдрөг байна. ОУ-д бас тийм байна.

Орчуулагч П. Шагдар