Foto: http://images.yandex.ruҮүнтэй холбогдуулан манай сурвалжлагч Ольга Иванова тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны удирдагч Буянчой Галзановтай ярилцав.
- Монголын соёлын өдрүүдийг юунд зориулсан, хэн зохион байгуулав аа?
- МУ-ын өдрүүдийг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, МУ-ын тусгаар тогтнолын өдөрт зориулав. МУ-ын өдрүүд Буриад, Тувад болж байсан, сая Халимагт боллоо. Энэ ажлыг Оросын ШУА-ийн хүмүүнлэгийн судалгааны Халимагийн хүрээлэн, МУ-ын мэдээлэл-соёлын төвөөс тус улсын төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Баярт МУ-аас ОУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, эрдэмтэд, бизнесменууд, МУ-ын боловсролын газрын төлөөлөгчид, бас МУ-ын төлөөлөгч Бадарч захирлаар нь ажилладаг Москва дахь ЮНЕСКО-гийн товчооныхон оролцлоо. Мөн Халимаг дахь монголчууд идэвхтэй оролцов.
- Соёлын өдрүүд хэр болж өнгөрөв?
- Их амжилттай болсон. МУ-ын өдрүүдийг их сонирхсон. Хэвлэлд энэ талаар их бичсэн, оролцогчид нь өндөр үнэллээ. Олон арга хэмжээ албан ёсны хүрээнээс давсан. Нэг хэлтэй нь монгол нөхөдтэй албан ёсны бус нөхцөлд орчуулагчгүй харилцах боломж олголоо. Монголын өдрүүд хүмүүнлэгийн шинжтэй байв. Оросын ШУА-ийн хүмүүнлэгийн судалгааны Халимагийн хүрээлэнд Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал болов. Бага хуралд халимагийн эрдэмтэд, зохиолч, яруу найрагчид, Монголоос ирсэн зочид, албан ёсны төлөөлөгчид оролцов. Бага хурал нэг талаас ажил хэрэгч байдалд, нөгөө талаас маш элэгсэг дотно байдалд боллоо.
Foto: http://www.stroi.ru- Халимагт зохиогдсон МУ-ын өдрүүдийн үед инновацийн боловсролын ямар шинэ төслүүд тавив аа?
- Энд хоёр чиглэлийг урьтал болгосон. Нэг нь монголын их дээд сургуульд халимаг оюутан, Халимагийн их дээд сургуульд монгол оюутан сургахтай холбоотой. Хоёр дахь нь Монгол, Халимагийн харилцааны түүхийг судлах эрдэм шинжилгээний төсөл юм.
- Монголын өдрүүдээр «Их эзэнт улсын голомт» монгол кино гаргасан. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
- Хамгийн сайхан сэтгэгдэл төрсөн. Гайхмаар сэтгэгдэл төрсөн. Саяхан Халимагт монголын ард түмний түүхтэй холбоотой «Нүүдэлчин» гэдэг казах кино гаргасан. Түүнийг үзсэн бүх хүн сэтгэл тун дундуур байсан. Тэгвэл «Их эзэнт улсын голомт» киног хэвлэлээр ч, үзэгчид ч их магтлаа. Юуны өмнө энэ кино үнэн бодитой зүйл харуулсан байв.
- Та нар зочиддоо соёлын ямар хөтөлбөр үзүүлсэн бэ?
- Маш өргөн хөтөлбөр үзүүлсэн. Элст хот болон бусад нутагт уулзалт хийж, концерт тоглосон. Манай нийслэлд монголын болон халимагийн жүжигчид хамтарсан концерт тоглосон нь тун сайхан, харууштай болсон. Энэ үед манай улсад эдийн засгийн ухааны доктор, Чингис хааны дэлхийн академийн хүндэт ерөнхийлөгч хатагтай Дашдулам, Монголд нэрд гарсан «Ньюанс» хамтлагийн жүжигчид ирлээ. Энэ чуулга Ики-Бурулд хандивын концерт тоглосон. Түүнээс гадна хөгжимчид урын сангаасаа олонд түгсэн нэг дууны дүрс клип бичүүлсэн. Халимаг бүсгүйчүүдийг гол дурд тогломыг урьсан. Халимаг, Монголын бөхийн хоёр академи хамтран ажиллахыг урьсан урилгыг хатагтай Дашдулам авчирч, бас сумо бөхийн монголын аварга Элстэд ирж болох талаар мэдээлсэн.
- МУ-ын ерөнхийлөгч Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид 12-р сарын 6-нд Халимагт албан ёсоор айлчилна. Та нар энэ айлчлалд хэрхэн бэлтгэж байна вэ?
- Зохион байгуулах хорооны хуралдаан сая болж, айлчлалын үеэр зохиох ажлын төлөвлөгөө хэлэлцсэн. МУ-ын ерөнхийлөгчийн ОУ-д хийх айлчлалын хүрээнд манай БНУ-д энэ айлчлалыг хийх юм. Элст хотод МУ-ын ерөнхийлөгч Энхбаяр эдийн засаг, соёлын хүрээнд хамтран ажиллах асуудлыг Халимаг Улсын удирдагчидтай уулзана. Халимагийн УИС-ийн багш оюутнууд, Хүмүүнлэгийн судалгааны Халимагийн хүрээлэнгийн ажилтнууд, тус улсын уран бүтээлчид, эрдэмтэд, бас Халимаг дахь монголчуудын төлөөлөгчидтэй уулзана.
- Та бүхэн БН Халимаг Улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Буянчой Галзановтай манай сурвалжлагчийн хийсэн яриа уншсан.

Орчуулагч П. Шагдар