Тэд хичнээн хүүхэдтэй байхыг хүсч байна? Улсаас оросын гэр бүлд ямар тусламж үзүүлэх хэрэгтэй вэ? зэрэг асуултаар бие даасан нэгэн байгууллагын мэргэжилтнүүд өнгөрсөн зун өргөн хэмжээний саналасууллага хийж, дээрхи асуултуудын хариултыг тодорхойлов. Сурвалжлагч Светлана Калмыковагийн яриа хэвлэн гаргана.
Оросод төрөлтийн, 40 гаруй жилийн үзүүлэлт нэгэн үеийг орлох хэмжээний хувьд ч хангалтгүй юм. Энэ нь аж үйлдвэрийн хувьд хөгжингүй, лут том хотуудын тоо олширч байгаа улсуудын хувьд тулгарсан нийтлэг асуудал юм. Тоо бүртгэлийн газрын мэдээнээс үзвэл одоогийн байдлаар Оросод төрөх насны нэг эмэгтэйд зөвхөн 1,3 хүүхэд ноогдож байна. Герман, Итали, Испании, Япон улсуудын үзүүлэлт бас ийм юм. Европт зонхилож байгаа, үнэт зүйлүүд нь хар амиа бодох албан, тушаалын амжилт олж, эд материалын байдлаа дээшлүүлэх явдал гэр бүлээс давуу болсон учир, төрөлтийн хэмжээ их буурлаа. Европын олон хүн, хүүхдийг амьдралын саад, бэрхшээл гэж үзэж байна.
Оросуудын тухайд гэвэл Асууллагад оролцогчдын 63 хувь нь «үр хүүхэд- баяр, аз жаргалын эх ундарга» гэж, 48 хувь нь үр хүүхэд бүрэн гэр бүлийн салшгүй хэсэг гэж үзэж байна. Үр хүүхдүүдээс зарим асуудал тулгардаг гэж зөвхөн 3 хувь хариулав.
Асууллага хийсэн төвийн өрөнхий захирал Дмитрий Петросян дүнг гаргаж «оросын хүмүүсийн хувьд үр хүүхэд үнэ цэнтэй хэвээр» гэсэн дүгнэлт хийв.
Оросын гэр бүл 2 хүүхэдтэй байхыг илүүд үзэж байгааг манай төвийн асууллага дахин нотлов. Түүнд оролцогчдын 17 хувь нь 3 буюу түүнээс ч илүү хүүхэдтэй болхыг хүсч байгаагаа мэдэгдлээ. Иймээс оросын хүмүүс хэд хэдэн хүүхэдтэй байхад, нааштай хандаж байна.
Манайд хүн ам зүйн байдлыг сайжруулж, төрөлтийг урамшуулж улсаас янз бүрийн арга хэмжээ авч байна. Тухайлбал 2-дахь хүүхэдээ төрүүлсэн эмэгтэйчүүдэд 250 мянган рублийн шагналыг 2007 оноос эхлэн олгоно.
Төрөлтийг эд материалын үүднээс дэмжих тухай улсын санаачилгад оросууд хэрхэн хандаж байгааг мэргэжилтнүүд сонирхож үзээд үр хүүхэдтэй болхыг хүсч байгаа гэр бүлүүдийн зөвхөн 12 хувь нь ийм санаачилгыг шийдвэрлэгч хүчин зүйл гэж үзэж байгааг тодорхойлов. Дмитрий Петросян цааш нь ярихдаа:
«Төрөлт нэмэгдэх нь хамгийн түрүүнд хүн амын амьдралын чадавхтай холбоотой гэж оросууд үзэж байна. Иймээс төрөлтийн хэмжээг нэмэхийн тулд улсаас эдийн засгийг хөгжүүлж, амьжиргааг сайжруулан, түүний чадавхыг дээшлүүлэх ёстой» гэж асууллагад оролцогчдын 42 хувь нь хариулав. Хүүхдийг хүмүүжүүлэх системыг улсаас хэрхэн анхаарахыг манай иргэд бас харгалзан үзэж байна. «Төрөлтийн хэмжээг дээшлүүлэх» нь хүүхдийн цэцэрлэгийн болон өдөр өнжүүлэх дунд сургуулийн сүлжээ хөгжүүлэхтэй холбоотой. Тэгвэл залуу эцэг, эхчүүд үр хүүхэдээ хүмүүжүүлэхийн хамт, ажил албанда амжилт олох бололцоотой болно» гэж асууллагад оролцогчдын 20 хувь нь үзэж байна.
Төрөлтөд нөлөөх нь амаргүйг асууллага нотлов. Ээж, аав, эмээ, өвөөтэй бүрэн бүтэн гэр бүл нь үр хүүхэд төрүүлэхийн гол болзол юм. Улсаас бол амьдралын улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаах хэрэгтэй гэж оросын иргэд бодож байна.

Орчуулагч М. Онджанова