ОХУ-д суугаа Монголын ЭСЯ, Гадаад уран зохиолын Бүх оросын улсын номын сангаас хамтран зохион байгуулсан үзэсгэлэн тус номын сангд ажиллаж байна. Үзэсгэлэн нээх ёслолоос манай сурвалжлагч Ольга Павловичийн хийсэн сурвалжлага хэвлэн гаргана. Оросын нийслэлийн соёл, урлагийнхан үзэсгэлэнг их сонирхож, нээх ёслолд Москвагийн бусад номын сангийн ажилтнууд, ГХЯ-ны төлөөлөгчид, дорнод дахины судлагч — нэрт эрдэмтэн, зохиолч, сэтгөөлчид ирлээ. Ёслолд бас Орост суугаа Монголын элчин сайд ноён Хангай, ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо. Номын сангийн орлогч, орос улсын хамтын ажиллагааны асуудал эрхлэсэн орлогч захирал Евгения Россинская зочдод баяр хүргэж, үг хэлэв:
Энэ жил Монгол улсын хувьд онцгой жил юм. Орост энэ жил — дурсгалт олон ой тухайлбал их Монгол улс байгуулсны 800 жилийн ой, мөн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ойг тэмдэглэв. Монгол, Оросын найрамдалт харилцааг илтгэх энэ үзэсгэлэнг ч эдгээр ойд бид зориулав. Сайхан санаа сэтгэлтэй анд нөхдийн хувьд ямагт нээлттэй байх манай номын санд үзэсгэлэн зохион байгуулсанд бид их баяртай байна гэлээ.
Евгения Россинская цааш нь ярихдаа:
- Гадаад орнуудын ном үндэс нь болж байгаа «Гадаад уран зохиолын» номын сан ихэд алдаршсан. Энд дэлхийн 144 ард түмний, тэдний дотор монголын ард түмний хэлээр бичсэн ном зохиолууд бий. Монголын фондод сүүлийн жилүүдэд ном зохиол олныг хүлээж аваагүй нь харамсалтай байна гээд үзэсгэлэн монголын мэргэжил нэгтнүүдтэй харилцаа, холбоо сэргээж, Монголоос номын сангийн фондод шинэ ном зохиол ирүүлэхэд тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Орос улсад суугаа Монголын элчин сайд ноён Хангай дараа нь зочдод баяр хүргэж үг хэлэхдээ:
«Энэ үзэсгэлэн том биш боловч оросын олон нийтэд Монголын уран зохиол, урлагыг танилцуулахад хувьд, их ач холбогдолтой. Үзэсгэлэнгийн ихэнхи хэсэг нь Москва дахь гадаад уран зохиолын номын сангийн фондоос тавьсан ном зохиолууд юм. Манай ЭСЯ монголын шинэ номуудыг энд нэмж тавив. Номноос гадна уран зураг, гэрэл зураг, үндэсний хувцас, монголын аж байдлын зүйлийг энд бас үзэж болно. Орос улс болон Монгол улсад сайн мэдэх зураач Жаид Жемалийн хэдэн зураг тавьсан нь бас таатай байна. Зураачийн уран бүтээл манай улстай тасралтгүй холбоотой юм. Монгол улсыг улам сайнаар мэдэж, манай орны үзэсгэлэнт сайхан байгал, соёл урлагтай танилцах бололцоог москвагийн хүмүүст олгох энэ үзэсгэлэн, чухал үйл явдал болох нь дамжиггүй» гэв.
Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн орлогч дарга, Гадаад уран зохиолын номын сангийн дорнод дахины соёлын төвийн удирдагч Илья Зайцев дорнод дахиныг судлагч орос эрдэмтдийн өмнөөс үг хэлэв. Тэрбээр өнгөрсөн зүн Монгол улсад анх очсон юм.
Монгол улсад олонтаа очдог эрдэмтэд, хүмүүст би атаардаг. Тэд гайхамшигтай энэ улсыг судлаж, ойлгож, хайртай байдаг хувь заяатай хүмүүс юм. Монголд нэг удаа очвол л дахин очихыг хүсэхгүй хүн байхгүй. Би тэдний нэг юм. Москвад өнөөдөр нээгдсэн үзэсгэлэн, Монгол улстай танилцах бололцоо олгож байгаа нь таатай байна. Энд тавьсан уран зураг, гэрэл зургуудыг үзэж, монгол нутгийн агаараар дахин амьсгалсан мэт надад санагдлаа.
ЮНЕСКО-ийн Орос дахь товчооны удирдагч ноён Дэндэвийн Бадарч ёслол дээр үг хэлж, үзэсгэлэн зохион байгуулагчидад орос улсын энэ байгууллагын өмнеес баяр хүргэв. Москва дахь Гадаад уран зохиолын номын сан ЮНЕСКО-ийн ОХУ-дахь идэвхтэй түншүүдийн нэг болохыг ноён Бадарч тэмдэглэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ.
Үзэсгэлэнг миний эх оронд зориулсан нь надад маш таатай байна. ЮНЕСКО иймэрхүү ажиллагаанд ямагт баяр хүргэдэг. Үзэсгэлэн манай хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлж, хоёр улсын хооронд соёл, урлагийн яриа хэлцээ хийхэд туслана гэдэгт би бат итгэж байна» гэв.
Монголын уран зохиол урлагийн үзэсгэлэн Москва дахь Гадаад уран зохиолын бүх оросын номын санд энэ сарын 17 хүртэл ажиллана.

Орчуулагч М. Онджанова