Хүний төлөө их мөнгө зарцуулах нь төсвийн онцлог тал гэж Алексей Кудрин тэмдэглэв. Эрүүлийг хамгаалалт, боловсролын салбаруудын зардал ихээр өсч, төсвийн ажилтнуудын цалин, цэргийн алба хаагчдын тэтгэмж, тэтгэвэрийн болон оросын хүмүүсийн янз бүрийн ангилалд олгож байгаа тэтгэмжийн хэмжээг нэмнэ. Эксперт Леонид Барон төсвийг задлан шинжлэхдээ:
«Төсвийн нийгмийн үүрэг нилээд их байгаа нь дамжиггүй. Энэ нь үндэсний, тэргүүн зэргийн төслүүдийн тухай хамгийн түрүүнд эрүүлийг хамгаалалтын болон боловсролын төслүүдийн тухай хэлж байгаа юм. Яг энэ хоёр төслийн зардлыг ихээр нэмж, шинэ техникээр тоноглож, ажилтнуудын орлогыг нэмнэ. Манайд хуримтлагдсан хэрэгцээг хангахад төсвөөс асар их хэмжээ- 5.5 триллион рублийг зарцуулна. Хамгийн ядуу хүмүүсийг болон гадаадад суугаа орон нэгтнүүдийг дэмжих мөнгийн хэмжээг бас нэмнэ» гэв.
Төсвийн нийгмийн чиглэлийн тухай өгүүлэхэд тоо баримт заавал дурддаг… 2007 оны төсвөөр эрүүл мэндийн хамгаалалт, спортын зардлын хэмжээ бараг — 35 хувь, боловсролын хэмжээ — 38 гаруй хувь өснө. 9-р сарын 1-ээс оюутнуудын цалинг 2 дахин нэмнэ.
Оросын засгийн газар 3 жилийн төсвийг боловсруулах ажилд 2008 оноос шилжин орно. Сангийн яам 2008-2010 онуудын холбооны 3 жилийн төсвийг ирэх оны 4-р сард Төрийн думд оруулна. Төрийн думын дарга Борис Грызловын үзэж байгаагаар энэ нь төгсгөлийн үр дүнг харгалзах аргаар төлөвлөх төсөвд стратегийн үүднээс хандахын гэрч юм. Парламент 3 жилийн төсөвд залруултуудыг жил бүр оруулах бололцотой хэвээр байх болно.

Орчуулагч М. Онджанова