Foto: http://journal.goth.ruЭнэ нь нарны тэсрэлтийн үед гардаг эрчим хүчний хүчтэй дэлбэрэлтийн үйл явцыг судлах шинжилгээ юм. «Коронас-Фотон» хэмээх үндэсний хөтөлбөрөөр Нар руу сансрын ээлжит аппаратыг 2007 оны сүүлчээр хөөргөнө.
Москвагийн физик инженерийн дээд сургуулийн астрофизикийн хүрээлэнгийн захирал, «Коронас-Фотон» төслийн шинжлэх ухааны удирдагч Юрий Котов ярихдаа «төсөл шинжлэх ухааны тулгуур хэд хэдэн асуултад хариулт өгч, хавсарга чухал хэд хэдэн зорилт шийдвэрлэхэд туслана» гэв.
Дэлхийн цаг уур өөрчлөгдөхөд янз бүрийн үйл явц хэрхэн нөлөөлж байгааг ойлгох хэрэгтэй. Иймээс 1-рт дэлхийн системд янз бүрийн аргаар нөлөөлдөг Нарны идэвхжилтийг нарийн судлаж, 2-рт сансрын нисэгчдийн нислэг хийх үеийн сансрын нөхцөлийг мэдэхийн тулд цаг уурын богино хугацааны таамаглал хийх хэрэгтэй, 3-рт Нарыг одны хувьд судлах хэрэгтэй.
Нарны физикийн тухай, нар, дэлхий хоёрын холбооны тухай янз бүрийн олон мэдээ дэлхий дээр хуримтлуулсныг эрдэмтэн дурдав. Энэ нь газар дээрхи болон сансрын хэрэгслүүдийн тусламжтайгаар хүлээж авсан мэдээнүүд юм. Хөөргөх аппарат оросын сансрын техникийн бололцоо ашиглаж, эдгээр шинжилгээний тодорхой хэсгийг биелүүлэхийн дунд нарны идэвхийлэлийн өөрчлөлтийн болон Нарны янз бүрийн диапозоны гэрлийн хир хэмжээ тодорхойлож болно. Энэ нь маш чухал мэдээ юм.
Төсөлд зориулан шинэчилсэн аппаратыг Нар руу тасралтгүй нарийн чиглуулж, түүний гадарга дээр гарч байгаа үйл явцыг ажиглана. Манай гаригийн цаг уурын байдлын өөрчлөлт яг эдгээр үйл явцтай холбоотойг та бүхэн мэддэг. Нар Дэлхийг дулаалах хир хэмжээгээ өөрчилж, бүх хүн төрөлхтөний амьдралын нөхцөл байдлыг ч өөрчилж байна.
Дэлхийн температур өнгөрсөн 140 жилд барагцалвал 0,8 градусаар дулаарч, Нарны гэрэл улам идэвхтэй болж, нарны туяа дэлхийн үйл явцад улам идэвхтэй нөөлөлж байна. Иймээс Нарыг судлаж байгаа эрдэмтдийн ихэнх хэсэг нь Дэлхийн цаг уур сүүлийн үед дулаарсан нь хүмүүсийн үйл ажиллагаатай биш, Нарны идэвхжил өөрчлөгдөж байгаатай ихээхэн холбоотой гэж үзэж байгааг «Коронас-Фотон» төслийн шинжлэх ухааны удирдагч Юрий Котов тэмдэглэв.
Тэрбээр төслийн өөр нэгэн чухал талыг тэмдэглэж «нарыг судлахаар зорилгоор үйлдвэрлэх сансрын ээжит аппаратын шинжлэх ухааны 11 багаж хэрэгслийн зөвхөн 2-ыг гадаад улсуудын мэргэжилтнүүдтэй хамтран зохион бутээнэ. Голдуу Оросын сансрын шинэ технолгийг үндэслэн энэ бүхэл аппаратыг зохион бүтээж байна гэж өгүүлэв.

Орчуулагч М. Онджанова