Foto: http://www.regions.ruОйд зориулсан үзэсгэлэнг Москвагийн телевизийн төвийн гол байшинд зохион байгуулж, янз бүрийн олон гэрэл зураг, телевизийн техникийн ховор загваруудыг тавьна. Манай сурвалжлагч телевизийн ирээдүйн музейн үзмэрүүдийг бэлтгэх газрын дарга Марина Заболоцкаятай ярилцлаа.
Музейн үзмэрүүдийн дотор телевизи радиогийн эхний үеийн техникийн олон загвар тэдгээрийн дотор 1922 оны микрофон, Дэлхийн 2-р дайны үеийн том хар таваг хийцтэй хүлээн авагч, өнгөрсөн үеийн телевизор, дүрс бичлэгийн техник, эрэлтүүлэх багаж хэрэгслүүд бий. Телевизийн ахмад ажилтнууд дурсан ярихдаа телевизийн хөтөлбөр хөтлөж байсан нэвтрүүлэгчдийн толгой дээрх гэрэл заримдаа тэсэрч байсан тухай, том гэрэлтүүлэгчдийн халуунаас болж нэвтрүүлэгчдийн ажил маш хүнд хэцүү байсан тухай өгүүлэв.
Марина Заболоцкая ярихдаа хар цагаан өнгөт эхний телевизор техникийн үүднээс чанар муу, түүний дүрс ч тод биш байсныг мэдээлэв.
Тухайлбал тэр үеийн телевизийн камерууд дулаахан ялангуяа ягаан өнгийг тусган харуулахгүй байсан учир дэлгэцээр үзүүлэх хүмүүсийн царайг ногоон будгаар будасны дараа тэдний царай тод харагдаж байсан. Тэр үеийн техник ийм байлаа.
Харин телевизи бол хамгийн түрүүнд тэнд ажиллаж байгаа хүмүүс юм. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийн дотор мэргэжилийн болон сайн дурын гэрэл зургууд ч бий. Энэ нь зөвлөлтийн болон оросын телевизийн түүхийг тусган харуулсан гэрэл зургууд юм.
Бид өнгөрсөн үеийн техник, гэрэлт зургуудыг цуглуулахын хамт телевизийн ахмад ажилтнуудыг анхаарч, тэдний уулзалтыг зохион байгуулж, оролцох нэвтрүүлэг бэлтгэж байна. Одоо өндөр настай тэд музейд ирж, дурсамжаа хуваалцаж, гэрэл зураг, диплом, жуух бичгүүдийг авч ирж, өнгөрсөн үеийн ажлынхаа тухай дуртайяа өгүүлдэг.
Үзэсгэлэн амжилттай ажиллаж байгаа. Москвад телевизийн Музей байгуулах ажлыг хийж байна. Энэ нь манай улсад иймэрхүү анхны музей болно.

Орчуулагч М. Онджанова