Foto: http://www.kedr.netСансраас авсан зураг нь тал бүрийн шинжилгээ хийж, чухал шийдвэр гаргах мэдээллийн бүрэн төгөлдөр эх сурвалж юм. Ашиглагчид бэлэн бүтээгдэхүүнийг сансрын боловсруулсан мэдээний байдлаар хүргэнэ. Манай сурвалжлагч ярихдаа:
- Дэлхийг сансраас алсаас тандахын үр дүн нь дэлхийн төрөл бүрийн алба, байгууллагын практик үйл ажиллагаанд улам шаардагдаж байна. Улсын салбарын тухайд яривал, Байгалийн нөөцийн яам, түүний дотор улсын ойн аж ахуйн агентлаг, Оросын ус цаг уурын улсын хороо, ХАА-н яам зэрэг болно. Сансрын мэдээлэл хямд биш ч гэлээ түүнийг улсын болон бүс нутгийн, бүр хувийн зорилт шийдэхэд ашиглаж байна. Түүнээс гадна сансрын зураг нь топографийн зургийг шинэчлэхэд хэрэгтэй. Ялангуяа ой шатаж, үер болж, эсвэл хөнөөлт хар салхи дэлхий рүү айсуйг байнга ажиглаж, энэ тухай мэдээллийг яг тухайн цагт нь дэлхийд мэдээлэх нь их үнэтэй.
Дэлхийг алсаас тандах нь дэлхийн байгалийн нөөцийг судлах, жишээ нь ургамлын хөдөлгөөнийг судлах, далай тэнгис, дотоодын усан сан мөсний байдал, газар нутгийн янз бүрийн үйл явцыг сансраас хянах, нефтийн бохирдолт, манай дэлхийн янз бүрийн хэсэгт тохиолдож байгаа онцгой байдлыг ажиглах боломж олгоно.
Саяхан Оросын ШУА-ийн сансрын судалгааны хүрээлэнд болсон эрдэм шинжилгээний бага хурал дээр хиймэл дагуулаас хийж буй ажиглалтын хавсрага зорилтын талаар ярив. Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч академич Николай Лаверов ярихдаа:
- Сүүлийн жилүүдэд ой мод ажиглах системийг сайтар боловсруулж, хатуу хөрсний судалгаанд нилээд ахиц гарав. Тивийн байршил, эх газрын янз бүрийн хэсгийн тухай хосгүй мэдээ олж авсан гэж үзэж байна. Энэ нь бидний нүдэн дээр ямар их өөрчлөлт болж байгаа тухай маш тодорхой мэдээлэл өгч байгаа хэрэг. Сансраас далайг судалсаны үр дүн сайн байгаа тухай ч ярихгүй байж болохгүй.
- Сансраас авсан зурагт далайн өнгө маш тод харагддаг. Энэ мэдээний дунд бид далай дахь органик бодисны нөөц, түүний баланс, эмисс, нүүрс хүчлийн хий – СО-2, хүлэмжийн бусад зарим хийг илүү нарийн тодорхойлж чадлаа. Намгийн системийн тухай олон мэдээ гаргаж авав. Энэ бүхэн нь цэвэр ШУ-ы, маш том асуудлыг шийдэх боломж олгож буй. Гэвч хавсрага зорилт улам нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийг одоогийнхоос илүү түргэн шийдэх хэрэгтэй болж байна.
- Газрын кадастр, ой модны болон усны нөөцийн кадастр хийх хэрэгтэй. Тэгээд ч бүх төрлийн эрдсийн нөөцийг ашиглах, Умард нутгийг эзэмших, хоолой тавихыг ажиглах, экологийн асуудал шийдэхтэй холбоотой.
- Орос Улс сансрын «Ресурс-ДК» аппаратаас мэдээгээ дамжуулахаар төлөвлөж байна. Тэр аппарат дэлхийн гадаргыг өргөн хамаардаг юм. Энэ аппаратаар газар ашиглалт, экологийн хяналтын үүднээс зураг авч, тухайлбал эргийн усны бохирдолт, нефтийн хоолойн байдлыг ажигладаг юм. Сансрын «Монитор-Э» аппарат бараг хагас жил ажилласаны дүн сонирхолтой юм. Москва дахь Хрунечевийн нэрэмжит төвийн туршилтын энэ хиймэл дагуулыг 2005 онд ашиглалтад оруулсан. Энэ нь газар нутгийн зураг гаргах, байгалийн болон техникийн шинжтэй онцгой байдлыг хянах, бас дэлхийн гадаргыг 160 км хүртэл зайд шуурхай ажиглах асуудлыг шийдэх боломж олгож буй. Шинэ технологи хэрэглэсний дунд 750 кг жинтэй аппаратыг 540 км өндөр нарны синхрон тойрог замд орууллаа. Өнөөдөр энэ цувралын шинэ аппаратууд бүтээх боломжийг авч үзэж байна.
- Одоо дэлхийг алсаас тандах ажиллагаа өргөжиж байна. Дэлхийг ажиглах ГЕОСС хэмээх дэлхийн систем бүтээнэ гэж академич Лаверов ярьж байна. Олон улсын хоршилт нь мэдээ солилцохыг ихээхэн түргэтгэнэ. Энэ нь улс орнууд байгалийн гамшиг, онцгой байдлын дараа гарз хохирлыг ихээхэн багсгах боломж олгоно.
ГЕОСС систем 10 жилийн дараагаар ажиллаж эхэлнэ. Тэр систем нэгдсэн төвтэй байх бөгөөд 60 гаруй орон ашиглах юм.

Орчуулагч П. Шагдар