Foto: http://home.peterstar.ru/gradusnik/fasad.html«Дэлхийн уур амьсгал дулаарч байгаатай тэмцэхэд улс төрийн зориг гаргаж, эд материалын илүү дорвитой хувь нэмэр оруулахыг» дэлхийн хамтын нийгэмлэгээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан шаардав. Өнөөдөр хүлэмжийн хаягдлыг багасгах нь түүний уршигтай тэмцэхээс хавьгуй бага зардал шаардахыг тэр тэмдэглэв.
- Кофи Аннан 1997 онд зохиосон Киотийн протоколыг дурдав. Тэр протоколд зааснаар, оролцогч орнууд экологийг хамтран хамгаалж, тухайлбал агаар мандалд аж үйлдвэрийн хаягдлын талаар тогтоосон хэмжээг давуулахгуй байх үүрэг хүлээжээ. Гэвч Киотод хүлээсэн үүрэг дэлхийн хэмжээнд дулаарах аюултай тэмцэхэд хангалттай бус, улс орнууд үүнийг ихээхэн анхаарах ёстой гэж Кофи Аннан ярив.
- Уур амьсгал дулаарах нь нэг нутагт үер болж, нөгөө нутагт ган болох зэрэг ноцтой асуудал үүсгэж буй. Температура нэмэгдсний улмаас усны нөөц түргэн барагдаж, 25 жил болоход дэлхийд усны хямрал үүсч, бараг бүгдийг хамаарна гэж Оросын усны асуудлын хүрээлэнгийн захирал Виктор Данилов-Данильян үзэж байна.
- Ус нь зүгээр л мөргөлдөөний эх сурвалж, дэлхийн эдийн засгийн хямралын эх сурвалж болоод зогсохгүй, учир нь хөгжиж буй орнуудад тохиолдох хямрал маш олон янзын уршиг тарьж, хөгжингүй орнуудыг ч хамрана. Хянах аргагүйгээр олноороо нүүдэллэж, чухамхуу усаар их гачигдах үндсэн дээр терроризм хүчтэй болно. Хүн төрөлхтөн усаар гачигдаж, алдах юмгүй учир юу ч хийхэд бэлэн болно. Амиа золиослогч террористууд элсүүлэх шаардлагаагүй, хоногт нэг хүнд хоёр литр ус оногдох газарт тийм этгээд хэдэн мянгаараа олдоно. Тэгэхээр энэ асуудлыг нийтээрээ шийдэх хэрэгтэй юм.
- Гэвч энэ нь зөвхөн дулаарахыг сэрэмжлэх арга хэмжээ байх ёсгүй. Учир нь дэлхийн дулааралтад хүн буруутай гэж таамаглан усны хямрал, бусад гамшгаас хамгаалах стратеги боловсруулах нь алсын хараагүй хэрэг юм. Аж үйлдвэрийн хорт хийний хаягдал дулааралт бий болгодог гэдгийг зуун хувь нотолсон юм алга байна. Харин ч энэ талаар эсрэг тайлбар олон гарч байна. Хүн төрөлхтөнд өөрийн ухамсар их хөгжсөн, тиймээс байгалийн үйл явцыг дэлхийн хэмжээнд өөрчлөх чадвартай гэж бодож буй гэж олон мэрэгжилтэн ярьж байна.
- Манай гаригийн уур амьсгалын өөрчлөлт дүүжингийн хэлбэлзэл шиг, температура нэг дээшилж, нэг буурна, гэвч энэ нь гадны шалтгаанаас огт хамаарахгүй гэж эрдэмтэд үзэж байна. Тэгэхээр эрдэмтэд туршилт хийж чадахгүй, тэдний мэдэлд дэлхийнхтэй яг адил, хүмүүсгүй гариг байхгүй, тэгэхээр энэ асуудлыг шинжээчид бүрэн тодруулж чадахгүй байна. Тийм нөхцөлд сайн зүйлд найдавч, байдал дордоход бэлэн байх хэрэгтэй, өөрөөр хэлбэл дулааралт нь биднээс хамаарахгүй үйл явц, түүнийг бид зогсоож чадахгүй. Гэвч хүн төрөлхтөн дулааралтай зохицож болно, тэр тусмаа температура аажмаар өөрчлөгдөж байгаа нөхцөлд.
- Гэхдээ энэ нь Киотийн протокол учир утгагүй зүйл гэсэн үг үү? Тийм биш ээ. Энэ баримт бичиг агаар мандлыг бохирдлоос хамгаалдаг байгал хамгаалах олон улсын хэрэгсэл хэвээр байна. Энэ нь маш чухал, учир нь хүн төрөлхтөн амьд байхыг хүсч байгаа бол хүрээлэн буй орчинд ариг гамтай хандаж, түүний нөөцийг зохистой ашиглаж сурах ёстой.

Орчуулагч П. Шагдар