Foto: http://kaleidoscope.ruТөрийн дум иргэний хуулийн нэмэлтийг эцсийн гурав дахь хэлэлцүүлгээр батлав. Тэр нэмэлтэд үр дүнг нь хамгаалбал зохих оюуны үйл ажиллагааны төрлийг дурдаж, бас зохиогчийн эрхийг зөрчвөл авах арга хэмжээг заажээ.
- Эдгээр арга хэмжээ юуны өмнө оюуны «дээрэм», хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг ноцтой асуудалд хамаарна. Дээрэмтэй тэмцэх сэдэв ДХБ-д ОУ-ыг нэгтгэх хэлэлцээнд нэг чухал асуудал байсан билээ. Москва хуурамч бүтээгдэхүүний зах зээлийн эсрэг илүү үр нөлөөтэй арга хэмжээ авахыг өрнөдийн түншүүд шаардсан юм. Иргэний хуулийн шинэ заалт баталсан нь энэ утгаар дээрэмтэй тэмцэхэд төрийн хуулийн баазыг хүчтэй болгох нь лавтай. Думийн хуулийн хорооны дарга Павел Крашенников ингэж үзэж байна.
- Дээрэмтэй тэмцэх асуудлын тухайд бол энэ тохиолдолд бидэнд хангалттай хэрэгсэл бий. Тэр нь ийм үйлдэл гаргаж буй этгээдүүдийн тоног төхөөрөмжийг хурааж авч, хуулийн этгээдийг татан буулгах боломж олгож буй. Гэхдээ бид энэ гамшигтай зөвхөн иргэний хуулийн аргаар тэмцсэнээр хязгаарлахгүй. Бид бас дээрэм хийсэн, хуурамч бараа үйлдвэрлэсэн байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан засварыг эрүүгийн хуульд оруулахаар бэлтгэж байна. Энэ нь ДВД, видео төдийгүй, эм тариа, согтууруулах ундааг хамаарна. Өөрөөр хэлбэл манай амьдралын бүх хүрээнд бидний аюулгүй байдлыг хангах юм.
- Оюуны дээрэм зөвхөн Орос Улсад байдаггүйг тэмдэглэх хэрэгтэй. Энэтхэг, Хятад, Бразили зэрэг эрчимтэй хөгжиж буй олон оронд хуурамч барааны зах зээл эрчимтэй хөгжиж байна.
Баталсан баримт бичиг Оросын хуульд суурь ач холбогдолтойг шинжээчид тэмдэглэж байна. Тэр нь оюуны өмчийн хүрээний асуудлыг илүү бүхэл бүтэн, ув тэгш үндсэн дээр хэсэгчлэн, тэр болгон тууштай биш зохицуулж байсныг орлох юм. Иргэний хуулийн шинэ заалт нь Оросын хуулийг энэ салбарт ДХБ-ын жишигт нийцүүлэхийг тэмдэглэж байна. Иргэний хуулийн шинэ заалт 2008 оны 1-р сарын 1-нээс хучин төгөлдөр болно.

Орчуулагч П. Шагдар