Оросын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов маргааш Минскт болох ТУХН-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Москвад ийн мэдэгдлээ.
- Хамтын нөхөрлөл бат орших чадвартайгаа нотолсон. Одоо гол нь түүнийг шинэ бодит байдалд тохируулж, бух оролцогчийн эрх ашигт ихэд нийцэхуйц, илүү үр бүтээлтэй болгох нь чухал байна. ТУХН-ийг багагүй шуумжилдэг. Гэхдээ ТУХН өөрт нь хэрэггүй гэж одоо хүртэл Оросын түншүүдээс нэг нь ч мэдэгдээгүй байна. Энэ нь санамсаргүй хэрэг биш ээ. ТУХН-ийн хүрээнд төрөл бүрийн эрх ашгийг харгалзаж хамтран ажиллах хосгүй бүтэц бий болгосон юм гэж Андрей Денисов үзэж байна.
Зөвлөлтөөс хойшхи нутагт ч, дэлхийн өөр аль ч нутагт хэн ч дангаараа нөлөөлөх эрхгүйг дипломатч онцлон тэмдэглэв. ТУХН-ийн нутаг дахь аливаа улсын эрх ашгийг Орос Улс хүндэтгэж, түүнийг өөрийн эзэмшил гэж огт үзээгүй. Орос Улсыг «эзэнт улсын» ямар нэг санаатай мэт зэмлэх нь үндэсгүй гэж Андрей Денисов мэдэгдлээ. Үүний сацуу ОУ ТУХН-ийн нутагт өрнөдийнхөнтэй өрсөлдөж таарна гэж тэр үзэхгүй байна. Хамтын нөхөрлөлийн гишүүд нийтлэг эрх ашигтай. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх, интеграцийн үйл явцыг хослуулах явдал юм.
Түүний ярьснаар бол, Оросын тал ТУХН-ийн нутаг дахь сөргөлдөөнд ч тайван хандаж буй. Харилцан хүндэтгэж, бие биеийн эрх ашгийг харгалзан үзэхэд Орос Улс үнэхээр бэлэн байх нь чухал юм гэж Андрей Денисов хэллээ.
Ингэхдээ ТУХН-ийн нутаг нь Оросын гадаад бодлогод урьтал болгох зүйл бөгөөд энд тус улсын хувьд амин чухал эрх ашиг төвлөрснийг тэр онцлон тэмдэглэв. Москва энэ эрх ашгаа орхихгүй нь мэдээж гэж ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд мэдэгдлээ.
ОУ ТУХН-ийн нутагт энхийг сахиулах ажиллагааны гол дарамтыг үүрч байна. Оросын энхийг сахиулагчдын ажиллагаа нь урьд халуун цэгт цус асгарахыг зогсоож, хожим тийм явдал дахиад гаргахгүй байхад тусалсныг тэр тэмдэглэв. Энэ нь ариун чухал үйлс бөгөөд ОУ түүнийг шаардлагын хэрээр биелүүлэх болно. Оросын хилийн дэргэд азнасан мөргөлдөөн дахиад сэдрэхийг Москва сонирхохгүй нь мэдээж. Асуудлыг зохицуулах талаар гол хариуцлага хүлээж буй талууд уг асуудлаа урт хугацаагаар шийдэх арга олоход нь туслахыг Орос Улс зорилтоо гэж үзэж байгааг Андрей Денисов тэмдэглэлээ.

Орчуулагч П. Шагдар