Америкийн цэрэг тэнд үлдэж ч, бас тэндээс гарч ч чадахгүй байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан энэ тухай мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Шатарт ийм байдлыг жид гэдэг. Гэхдээ шатарт нэг тоглогч нь л ийм байдалд ордог. Харин Ирак бол шатрын хөлөг биш, тэнд байдал хавьгүй түвэгтэй байна. Ерөнхийлөгч Бушийн бодлогод АНУ өөрөө, мөн Ирак, дэлхийн хамтын нийгэмлэг бүгдээрээ барьцаалагдан, урхинд оржээ.
Энэ нь өнөөдөр илэрхий баримт болов, үүнийг конгресст болсон, БН намынхан айхтар ялагдсан сонгууль дахин харууллаа. Тэгвэл бий болсон байдлаас гарах арга хаана байна вэ? гэсэн асуулт гарч байна. Иракийг эмх замбараагүй байдалд улам оруулахгүйн тулд цэргээ гаргах «зохистой үе» олохыг Вашингтоны хонд Кофи Аннан уриалав. Үндсэн хууль гүйцээж боловсруулах нь Иракийн хувьд гол зүйл гэж тэр үзэж байна. Улсын шашны болон угсаатны гол нэгдлийн хооронд эрх мэдэл, санхүүг зөв, шудрага хувиарлахыг үндсэн хуульд заах ёстой гэж Аннан үзэж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, олон улсын бодлогод мэрэгжсэн, Вьетнамын дайны үеийг туулсан Генри Киссинжер өөрийн гэх үзэлтэй байна. Тэр Иракийн байдлыг зохицуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд, бүс нутгийн улсуудыг оролцуулсан олон улсын бага хурал хийхийг санал болгов. Тэр саяхан Би-би-си-д энэ тухай мэдэгджээ.
Гэхдээ үүнийг болон өөр санаачлагыг шинэ гэхээргүй. Түүнээс хавьгүй өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин ийм санаа дэвшүүлж байсан. АНУ Иракаас цэргээ гаргах шатчилсан хуваарь зохиохыг тэр бас санал болгосон. Одоо Багдад, Дамаскийн хооронд дипломат харилцаа сэргээсний дараа Иракийн байдлыг зохицуулахад Сири, Ираныг оролцуулах боломжийг тандаж байна.
Иракийг урхинаас гаргах өөр санаа ч байж болох нь лавтай. Гэхдээ нэг л зүйл илт. Иракийн дайнд АНУ ялах боломж алга. Генри Киссинжер ч, бодитой сэтгэдэг бүх хүн тэгж үзэж байна. Гэхдээ энэ санаа бодлыг Вашингтонд дэмжиж байгаа талаар ямар ч дохио байхгүй байгаа нь тоогүй. Иракт АНУ-ын баримтлах бодлогыг хянаж үзэхийг цэргийнхэн болон дипломатууддаа ерөнхийдөгч Буш даалгасан гэсэн мэдээ бий. Тэр нь ямар болохыг одоогоор хэлэхэд түвэгтэй байна. Цагаан ордынхон Иракт Америкийн цэргийн тоог нэмж, байдлыг улам даамжруулах бодолтой байгаа тухай мэдээ далайн чанадаас ирж байгаа нь болгоомжлуулж байна. Үнэхээр тийм бол тийм бодлого АНУ, Иракт төдийгүй, бусдыг ч мөн л жидийн байдалд оруулах уршигтай юм.

Орчуулагч П. Шагдар