Москвад болсон телевиз, радиогийн нэвтрүүлэгчдийн үндэсний холбооны олон улсын аравдугаар их хуралд оролцогчдын хэлсэн үгийн гол санаа ийм байна. Харин «Оросын дуу хоолой» компанид «Тоон системийн хувьсгал» хэдийн гарсан. Манай тоймч энэ тухай тодруулахдаа:
- «ОДХ» радио Европ руу орос, англи, франц, герман хэлээр явуулдаг нэвтрүүлгээ 2003 оны зургадугаар сараас өдөр бүр тоон системийн зарчмаар нэвтрүүлж байгаа билээ. Тэгэхээр манай радио компанийг энэ чиглэлд тоон системээр явуулж буй радио нэвтрүүлгийг анх эхлүүлсэн гэж зүй ёсоор үзэж болно. Тоон системийн давуу тал маргаангүй илт юм. Юуны өмнө дууг дээд зэргийн чанартай нэвтрүүлэх боломж олгоно. Энэ нь гадаад нэвтрүүлгийн хувьд маш чухал. Учир нь олон улсын нэвтрүүлэгчид дохио нэвтрүүлэхдээ богино долгионыг ашигладаг, богино долгион нь нилээд гаждаг, саадтай байдаг. Тэгвэл тоот системийн нэвтрүүлэгт тийм асуудал байхгүй. Тийнхүү бүх тив руу 33 хэлээр нэвтрүүлэг явуулж байгаа «ОДХ» радиогийн нэвтрүүлгийг дэлхийн аль ч нутагт ямар ч үед нэгэн адил сайн чанартай сонсож болно. Манай радио компани тоон системийн нэвтрүүлэгт шилжих ажил ид өрнөж, шинэ шинэ чиглэлийг хамаарч байна гэж «ОДХ» радиогийн орлогч дарга Рашель Ставиская ярьж байна.
- «ОДХ» радио Европ руу DRM-ийн стандартаар олон жил нэвтрүүлэг явуулж байна. ДРМ нь бүх дэлхийд богино, дунд, урт долгионоор ажилладаг нэвтрүүлгийн дэлхий дэх цорын ганц тоон систем юм. Саяханаас манай радио компани Хятад руу нэвтрүүлгээ тестээр явуулж эхэллээ. Тийнхүү тоон системт радио нэвтрүүлэг нь өнөөдрийн бодит байдал бөгөөд энэхүү стандартаар бүрэн төгс нэвтрүүлэг явуулахын тулд хүүлээж авахад тохирох бааз бий болгох ёстой, өөрөөр хэлбэл хүн амын олонхи тоон системээр ажилладаг радио хүлээн авагчтай болох ёстой.
- Тоон системт хүлээн авагчийн өртөг дэлхийд өрдийнхтэй харьцуулбал одоогоор нилээд өндөр байгаа. Гэхдээ үнэ нь буурч эхэлнэ гэж мэрэгжилтнүүд таамаглаж байна. Түүний дээр шинэ үеийн техникийн эзэн нилээд хэдэн давуу тал олж авна. Жишээ нь, дуут болон текстэн мэдээлэл авахыг хослуулж болно. Түүнээс гадна тоон системийн хүлээн авагчийн дэлгэцнээ радио станцын тухай мэдээ: нэр, улс, нэвтрүүлж буй хэлний тухай мэдээ гарна. Манай радио компанийн мэрэгжилтнүүд нэвтрүүлгийг сайн хүлээж авахыг радио сонсогчиддоо хүсч, «ОДХ» радиог дэлхийнхэн ямагт сонсдог байхын тулд бүхнийг хийж байна.

Орчуулагч П. Шагдар