Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров оросын болон гадаадын сэтгүүлчдэд ийн мэдэгдлээ. Ингэхдээ Москва тухайлбал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байр сууриа чангатгаснаар бүх «цагаан толбыг» тодруулах бодолтой байгааг манай тоймч тэмдэглэв.
ОУ-ын хүч чармайлтад Иран Улс чин сэтгэлийн тохирох хариу өгөхгүй байгаад Сергей Лавров илт дурамжхан байна. Москва Иран Улстай маш идэвхтэй, санаачлагатай ажиллаж байгааг тэр сануулав. Гэвч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Германи Улсын саналыг хүлээж авахаас Иран Улс татгалзаж байна. Эдгээр санаачлага хэлэлцээг сэргээх нөхцөл бүрдүүлэхэд чиглэжээ. Өөр зүйл ч сэтгэл түгшүүлж байна. Иран Улс цөмийн судалгаагаа ихээхэн өргөжүүлэх бодолтой байгаагаа нилээд эрчимтэй мэдэгдэж, ингэхдээ МАГАТЭ-гийн шаардлагыг биелүүлэхгүй байна.
Ийм нөхцөлд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зүгээс МАГАТЭ-гийн чармайлтыг дэмжих нь чухал байгаа бөгөөд ОУ Ираны тухай шинэ тогтоол боловсруулахаар ажиллаж, үүнд аль болохоор туслана гэж Сергей Лавров батлан өгүүлэв.
- Ираны цөмийн хөтөлбөрийн тухай асуудал эхлээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тавигдахад Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх асуудлыг тодруулахад нь МАГАТЭ-д НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл туслах ёстойг нийтээрээ ойлгож байсан юм. Аюулгүйн Зөвлөл МАГАТЭ-г орлохгүй, харин хамтран ажиллахад нь туслах ёстой. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр дамжуулж Ираныг шийтгэх биш, харин хэлэлцээгээ даруй сэргээхээр бас тохирсныг Лавров тэмдэглэв.
ОУ түншүүдтай ийнхүү тохирсноо нарийн мөрдөж байна. Тухайлбал, цэргийн зорилгоор ашиглаж мэдэх технологи, материалыг Иранд нийлүүлэхийг сэрэмжлэх талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн авах арга хэмжээг дэмжихэд ОУ бэлэн байна. Энэ тохиолдолд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн нэр төр МАГАТЭ-д Ираны цөмийн хөтөлбөрт холбогдолтой асуудлыг шийдэхэд нь тусалж чадах юм. Үүний сацуу бүх талыг хамарсан хориг арга хэмжээ, тухайлбал Ираны удирдагчид гадаад орнуудаар явахыг хориглох, Ираны оюутнууд гадаадад сурахыг хориглох нь Ираныг шийтгэсэн хэрэг болох нь илэрхий. Ираныг шийтгэх гэсэн оролдлого хэлэлцээ хийх боломжийг хааж мэднэ. Тэр нь өнөөдөр тэртэй тэргүй сорилтод ороод буй цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх горимыг шинээр хохироож мэднэ.

Орчуулагч П. Шагдар