Foto: http://forum.pedis.ru2014 онд нар руу тусгай зонд хөөргөнө. Тэр зонд наранд 20 сая км ойртоно. Наранд хэзээ ч ийм ойртож байгаагүй юм. Энэ төсөл «Интербол» гэсэн нэртэй. Энэ төслийг манай мэрэгжилтнүүд төдийгүй, гадаадын цөөнгүй хүн хэрэгжүүлж байгаа.
- «Интербол» нь тусгай зонд боловсруулах, бүтээх, хөөргөх, удирдахыг багтаана. Бас дөрвөн хиймэл дагуулын мэдээ хүлээн авч, задлан шинжлэх юм. Энэ бүхэн нар-дэлхийн нарийн харилцааг судлахад зориулагдсан» гэж Оросын сансрын судалгааны хүрээлэнгийн шинжээч профессор Георгий Застенкер ярьж буй.
- Нарнаас Дэлхий рүү юуны өмнө үзэгдэх гэрэл илгээдэг. Энэ нь нарны эрчим хүчний гол хэсэг. Үзэгдэх энэ гэрэл байнгын. Түүний эрчийг нарны байнгын гэрэл гэдэг. Гэхдээ нарнаас гарах өөр бусад туяа – хэт ягаан туяа, ренгтген, гамма-квант, талстын урсгал их өөрчлөгддөг. Тэдгээрийн өөрчлөлт ч дэлхийд: соронзон орон, ион мандал, дэлхийн техникийн систем, бүр биологийн мах бодь, түүний дотор хүний эрүүл мэндэд нөлөөлдөг.
- Нарны салхи манай дэлхийг маш хүчтэй дайрч, түүний соронзон орон гуравны нэгээр багасч мэднэ. Энэ нь хүнд болон цахилгаан соронзон нарийн багажинд ч нөлөөлөхгүй байх аргагүй.
Эрүүл мэндийн тухайд бол, нарны соронзон шуурганы өдрүүдэд гол төлөв цус харвалт болж, цусны даралт ихэсч багадана. Техникийн тухайд бол удирдлагын болон холбооны систем тасалдаж мэднэ. Үүний уршиг сүйрэлд оруулж мэднэ. Зарим нисэх онгоцны осол нарны идэвхжлийн улмаас багажны ажиллагаа тасалдснаас болсон гэсэн таамаг буй.
Ер нь дэлхийд нарны үзүүлдэг нөлөөлөл бага судлагджээ. Энэ судалгааг нөхөхөд «Интербол» төсөл тусална гэж үзэж байна. Туршилт их нарийн, үнэтэй байх болно. Гэхдээ эцсийн зорилгод хүрэхэд ингэхээс аргагүй. Төслийг бэлтгэж буй бүр эхний шатанд манай дэлхийн ойролцоо хийсэн ажиглалтын үндсэн дээр эрдэмтэд нар, дэлхийн харилцан үйлчлэлийн нилээд хэдэн зүй тогтлыг илрүүлж чаджээ. Ийм амжилт гаргасан учир «Интербол» системийг бүтээгч хэсэг хүний нэрийг Оросын засгийн газрын шагналд дэвшүүлжээ. Гэхдээ гол нээлт урд байна гэж эрдэмтэд өөрсдөө нотолж буй, Нар руу тусгай зонд хөөргөж, наранд харьцангүй ойр зайнаас үйл явцыг судлах үед багцаагаар арван жилийн дараа тэр нээлтүүд гарах юм. Туршилтын явцад нарны шуургыг нарийн таамаглах арга боловсруулна, одоо бол үүнийг өрдөө тавин хувийн магадлалтай л хийж байгаа юм.
Нэг үгээр хэлэхэд хүн төрөлхтөн нарны идэвхжлийн өгсөлт бууралтын улмаас үүдсэн байгалийн эрс хувирлыг эртгээс мэдэх аргатай болох юм.

Орчуулагч П. Шагдар