Оросын зохиолч Валентин Распутиныг Монголд андахгүй. Манай сурвалжлагч Ольга Иванова зохиолчтой ярилцав.
- Таны ямар зохиол монгол хэлээр орчуулагдсан бэ?
- Цөөнгүй зохиол маань орчуулагдсан. «Иваны эх охин хоёр» сүүлчийн зохиол минь өнгөрсөн онд гарсан. Оросын ном зохиол орчуулдаг Монголын өнөө үеийн шилдэг орчуулагчийн нэг Мэргэн түүнийг монгол хэлээр унших боломж олгосон. Мэргэн Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн юм. Тэр үеийн МУ-ын Ерөнхий сайд байсан Энхбаяр оршил бичжээ. «Болор судар» хэвлэлийн үйлдвэр ном нийтлэв. «Иваны эх охин хоёр» тууж Монголд сүүлийн 15 жилд хэвлэгдэн гарсан оросын орчин цагийн анхны зохиол гэж монголын мэргэжилтнүүд маань мэдээллээ. Миний бодоход энэ ном монгол хэлээр хэвлэгдэн гарсан нь хоёр орны соёлын хэлхээ холбоо аажмаар сэргэж байгаагийн нэг ёсны бэлэгдэл болсон. Монголын уншигчид миний номыг дуртайяа уншиж байгаа нь тун таатай. Уншигчид зохиогчдоод гарын үсэг зуруулахаар ээлжлэн зогссоныг харж сэтгэл ходоллоо. Тэгэхдээ саяхан танилцуулсан төдийгүй урьд нь худалдаан аваад ихээхэн шимтэн уншсан учир уранхай болсон номуудад гарын үсэг зуруулахаар хүлээж зогссон билээ.
- Та донгож сая МУ-аас буцаж ирсэн. Ямар зорилгоор аялсан бэ?
- «Матёрая сурингаас нууж явсан нь» миний туужаар жүжиг тавьсан Вампиловын нэрэмжит Эрхүүгийн хүүхэд залуучуудын театрын хамтлагтай хамт очлоо. Мөн жүжигээр, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ойд зориулсан орос-монголын найрамдын сарыг нээсэн юм. Улаанбаатар дахь Нацагдоржийн нэрэмжит улсын эрдмийн драмын театрын танхим пиг дүүрэн байв. МУ-ын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэргийтэйгээ хамт болон гадаад хэргийн сайд, ОХУ-аас МУ-д суугаа Онц богоод Бүрэн эрхт элчин сайд Борис Говорин түүнчлэн Улсын их хурлын гишүүд, монголын ба оросын бусад эрхэм хүндэт зочид жүжгийг тоглолтод байлцав. Би ч гэсэн гэргийтэйгээ хамт жүжиг сонирхон үзсэн. Жүжиг өндөр сэтгэгдэл төрүүлэв.
- МУ-ын ерөнхийлөгч Таныг хүлээн авч уулзсан тухай ярьна уу?
- Тийм нэг таатай үйл явдал болсон. Гэхдээ эхлээд урьдын нэгэн явдлыг дурдмаар байна. Бид бур 1990 онд анх уулзсан. Миний бие тэр үед экологчдын бүрүүлдэхүүнд Монголд очсон юм. Бид цэнгэг ус хамгаалах байгалын хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл нуурт очлоо. Байгал нуурыг Хөвсгөлгүйгээр төсөөлөхөд хэцүү юм. Энэ нь маш сонирхолтой чухал ажил билээ. Сургуульд суралцаж байхдаа Таны ном зохиол уншсан гэж ерөнхийлөгч Энхбаяр хэллээ. Түүнээс гадна тэрээр Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцах үерээ миний номоор курсын ажил бичсэн аж. Ерөнхийлөгч Их МУ байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар намайг шагнасанд гүнээ талархаж байна.
- Монгол ямар сэтгэгдэл төрүүлэв?
- Маш ондор сэтгэгдэл төрүүлсэн. Улаанбаатар бол түргэн тэлж өргөжиж буй орчин цагийн хот юм. Машин олон учраас замдаа саатаж мэднэ. Харин хотоос гарч хээр тал, говь нутгаар явах нь юутай сайхан юм бэ!
Монголоос өөр ийн үзэсгэлэнтэй байгальтай орон байхгүй байх. Онгон соёл иргэншил гэж болно. Нуд алдам тал, анхилам үнэртэй өвс ургамал, ухаанд багтамгүй гэмээр гайхамшигт газрын дүр төрх, шидитэй мэт санагдах хох тэнгэр, тайван бэлчиж буй зэрлэг ан амьтан …
- Монголчууд Танд таалагдсан уу?
- Монголчууд дандаа миний гайхшиг төрүүлдэг. Урьд сайхан сэтглээрээ бишрүүлсэн. Монголчууд үндэсний дүр төрхөө алдалгүй соёлч боловсон мэргэн цэцэн хүмүүс болсон. Тэд зочломтгой сайхан сэтгэлтэй. Хожим гайхамшигтай энэ оронд очвол эрэг дээр удаан сууж, загас барьж, эрэгцүүлэн бодож, хөх тэнгэр эргэн тойрныг бишэрч монголын онгон байгалийг мэдрмээр байна…
- Та олон газар нутгаар хөндлөн гулд явж, уншигчтай уулзсан. Одоо тэд ямар зохиол сонирхож байна вэ?
- Тэд сонгодог зохиол уншиж байгаад баярлаж байна. Эдүгээ амьдрал хунд байна. Миний ном зохиолд дүрслэсэн амьдрал ч хунд бэрх байна. Үүгээрээ уншигчийн сэтгэл бас зовоодог. Хүмүүс ийм ачааллыг тэр болгон тэсч гарахгүй. Тургенев, Бунин, Гоголь, Достоевский нарын зохиол уншвал үг хэллэг нь ч сэтгэлд тааламжтай байна. Иймээс ард олон сонгодог зохиол ахин сонирхон уншиж байх бололтой. Ийм зохиол уншихаас татгалзаж огт болохгүй.
- Одоо ямар бүтээлч төлөвлөгөөтэй байна ?
- Миний номыг уншихаад тийм амар биш. Гэвч бидний бодит гай зөвлөнт амьдралын тухай бичихээс татгалзаж чадахгүй. Оросын амьдрал хэцүү байна шүү дээ. Өөр бичих сэдэв эрсэн ч одоогоор олохгүй байна. Ер нь ном зохиол хүний зүрх сэтгэлийг тайвшруулж сэтгэл амар болгох ёстой гэж бодож байна. Одоо өөр сэдвийг хөндөн бичиж, хүний сэтгэл зовоож үймүүлэхээ болихоор шийдлээ. Хайр сэтгэлийн тухай сайхан ном бичмээр байна. Энэ нь, хүн өөр хунд, төрөлхи нутаг, Эх орондоо хайртай байх тухай ном болно. Монголын хожмын уншигчдад уянгын уран зохиол маань таалагдана гэдэгт найдаж байна.

Орчуулагч О. Яшкулова