Foto: http://gps-maniac.narod.ru/Холбооны сансрын хөтөлбөрийн дагуу ОУ тойрог замд 2015 он хүртэл холбооны болон нэвтрүүлгийн 40 гаруй дагуул байрлуулна.
Олон зорилгоор ашигладаг эдгээр дагуул, улс орны тухайлбал холбооны телевиз радиогийн зорилтуудыг шийдвэрлэж, «Интернетийн» янз бүрийн үйлчилгээ үзүүлдэг юм. Тэдгээрийг нэгдэл компанийн сүлжээ байгуулахын тулд, алс холоос хичээл зааж сургахын тулд ашиглаж болно.
Алсын холбоогоор хангах нь оросын сансар зүйн ойрын жилүүдийн хөгжлийн олон чиглэлийн нэг юм. Үүний зэрэгцээ Дэлхийг холоос тандан судлах, жолоодлогот сансар зүй тойрог замд дагуулуудын систем байгуулж тэдгээрийн тоо олшруулах зэрэг чиглэлийг бас хөгжүүлнэ. Иймээс оросын сансрын салбар манай орны эдийн засгийн ашиг сонирхолын үүднээс ажиллана гэж хэлж болно. Үүнд дэлхийг, сансрын хэрэгслүүдийн тусламжтайгаар холоос тандан судлаж байгааг дурдаж болно. Сансрын хэрэгслүүдийг зураг авах янз бүрийн аппаратаар бас тоноглодог. Дэлхийг холоос тандан, судлах аргаар цаг уур байгалийн нөөцийг нь судлах түвэгтэй зорилтуудыг шийдвэрлэж болно. Эдгээр дагуулын мэдээг геологчид, онц байдлын яамны болон ой усны аж ахуйн мэргэжилтнүүд сонирхож байна. Иймээс дэлхийн улс орнууд ийм үйлчилгээг их сонирхож байгаа нь ойлгомжтой юм. ОУ түүнийг экспортолж чадна. Ийм үйлчилгээний ойрын төлөв «Ресурс» хэмээх, тусгай дагуулыг ашиглахтай холбоотой. Холбооны сансар зүйн агентлагын удирдах газрын дарга Сергей Пономарев ярихдаа: «Энэ цувралын «Ресурс ДК» хэмээх анхны аппаратыг одоо ашиглаж, захиалга хүлээн авч, биелүүлж зохих тодорхой мэдээ тарааж байна. Уг чиглэл цаашид хөгжих учир ажил ганц аппаратаар хязгаарлагдахгүй нь мэдээж» гэв.
Сергей Пономаревын хэлснээр янз бүрийн байгууллагууд тэдгээрийн дотор тулш-эрчим хүчний салбарын компаниуд ийм мэдээлэлийн олон захиалга ирүүлдэг. «Ресурс» дагуулын тусламжтайгаар авсан гэрэлт зургууд өндөр чанартай юм.
Газар хөдлөлтийг богино хугацаанд тамаглах нь өнөө үеийн чухал асуудлуудын нэг юм. Иймээс дэлхийн агаарт, соронзон мандалд газрын чичирхийлэлтээс гарсан гаж үзэгдэлүүдийг тодорхойлох багаж хэрэгсэлээр тоноглосон дагуулуудыг «Канопус-В» хөтөлбөрөөр хөөргөнө. Холбооны сансрын хөтөлбөрөөр Оросын гол түнш улсуудтай орос улсын хамтын ажиллагаа цаашид хөгжүүлнэ Сергей Пономарев цааш нь ярихдаа: «Америкчуудтай хамтран жолоодлогот хөтөлбөрийг хөгжүүлж, ОУСС-ыг цаашид нь ашиглана, Европчуудтай хамтран холбооны дагуулуудын болон зам харилцааны шинэ систем байгуулах учир Европд ашиг сонирхолын болон үйлчилгээний зах зээл нилээд өргөн» гэв.
Бүгд Найрамдах Солонгос улс, Хятад, Казахстан, Энэтхэг улсуудтай хамтын ажиллагаа бас өргөн төлөвтэй. Эдгээр улстай багц хэлэлцээ байгуулсныг Сергей Пономарев тэмдэглэв.
Хоорондоо холбоотой иргэний болон хоёр зориулалт дагуулуудын систем байгуулах тухайд гэвэл, уг ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийж байна. Иймээс ОУ дэлхийн сансар зүйн салбарт буцаж ирсэн гэж бат хэлж болно.

Орчуулагч М. Онджанова