НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин тийнхүү мэдэгдэв. Катар Улсын оруулсан тогтоолын төслийн төлөө ОУ-ыг оролцуулан 10 улс санал өгөв. Дөрвөн улс түдгэлзжээ.
- Израилийн цэрэг Палестины Бейт-Ханун хотод орон сууцны байшин буудсан нь Аюулгүйн Зөвлөлийг бямба гаригт хуралдуулах үндэс болов. Үүний уршгаар эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг 20 орчим энгийн хүн амь үрэгдэж, 40 орчим хүн шархаджээ. 6-р сарын эцсээс Израилийн явуулж байгаа ажиллагааны хүрээнд ийнхүү бууджээ. Палестины тулаанчид Израилийн цэргийг хулгайлсаны дараа энэ ажиллагаа эхэлсэн юм. Түүнээс хойш НҮБ-ын мэдээгээр 300 гаруй хүн алагдаад байна. Катар Улсын санал болгосон тогтоолын төсөл батлагдвал энэ яргаллыг зогсоох зам тавих байсан юм. Энэхүү баримт бичиг Израиль-палестины мөргөлдөөнд хоёр талд улс төрийн чухал дохио өгч чадах байсныг Виталий Чуркин ярив. Гэвч ингэсэнгүй. Газын зурваст Израиль цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш АНУ хоёр дахиа хориг тавив. Тогтоолын төсөл улс төрийн хувьд тэнцвэртэй байдал бий болгоогүй гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг  дэх америкийн төлөөлөгч Жон Болтон ярьсан нь үнэмшилтэй бус. Учир нь АНУ хориг тавьсан баримт бичигт Израилийн нутаг руу палестины хэт даврагсад пуужин харваж байгааг ч буруушаасан юм. Тэр тусмаа оршил болон тогтоолын хэсэгт хоёр ч удаа буруушаасан юм. Тэгэхээр хэргийн учир тогтоолын төсөл тэнцвэргүйд биш, харин Америкийн зүгээс ихэд өөгшүүлж буй Израильд буй.
Гэсэн ч Газын зурваст Израилийн цэргийн ажиллагааг зогсоох, ойрхи дорнодын байдлыг бүхэлд нь зохицуулах ажиллагаа тийм ч найдаргүй биш байна. ОУ ч багтдаг олон улсын дөрвөн зууч байгаа нь өөдрөг үзэл төрүүлж буй. Ойрын өдрүүдэд шинжээчдийн түвшинд «дөрвийнхний» уулзалт болно гэж НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч мэдээлэв. Энэ механизмын ажиллагааг идэвхжүүлж болно гэж бид найдаж байна гэж Виталий Чуркин онцлон тэмдэглэлээ.

Орчуулагч П. Шагдар