Дэлхийн олон орны улс төрчид болон эрдэмтэд Их Британы засгийн газрын экологийн асуудал эрхлэсэн зөвлөх Николас Стерн тэргүүтэй британы хэсэг шинжээчдийн илтгэлийг идэвхтэй хэлэлцэж байна.
Дэлхийн агаар урьд таамналж байснаас илүү түргэн дулаарч байна гэж Стерн үзэж байна. Нүүрс, нефть, хий шатах үеэр бий болж байгаа нүүрс төрөгчийн давхар эсэл агаар мандалд их хэмжээгээр хаягдаж байгаа явдал гол шалтгаан болсон. Дэлхийн агаар мандал хоёр хэм хүрэхгүй хэмжээнээс илүү дулаарвал цаг уурын өөрчлөлтийн хор уршигт дасч болно. Харин энэ нь ялангуяа ядуу орнуудын хувьд үнэтэй бөгөөд хүнд хучир ажил болно. Хэрвээ температурын өсөлт хоёр хэмээс хэтэрвэл дэлхийн агаарын өөрчлөлтөд зөвхөн хойд баян орнууд л дасч чадна. Гэвч температурын өсөлт бүтэн хагас хэмээр нэмэгдвэл дэлхийн агаарын өрчлөлт сүйрэлд хүргэж мэднэ.
Агаар мандалд хаях хүлэмжийн хийг нэлээд их хэмжээгээр багасгах замаар цаг уурын байдлыг өөрчлөхөөс сэрэмжилж болно гэж британы эдийн засагч үзэж байна. Үүнтэй холбогдуулан тэр бүх улс орон юуны түрүүнд АНУ-д хандан хаягдалын үндэсний хэр хэмжээ тогтоосон Киотын протокол батлахыг уриалав. Хэрэв хүн төрөлөхтөн нийтийн аюулыг арилгахаар хүчин чармайлтаа нэгтгэвэл цаг уурын байдлыг хэвээр хадгалах арга хэмжээнд барагцаалбал дэлхийн дотоодын нийт бүтэгдэхүүний нэг хувь өөрөөр хэлвэл 350 тэрбум доллар шаардагдана. Британы шинжээчдийн тооцолсноор 20 жилийн дара мөн зардал дэлхийн ДНБ-ний 20 хувьд хүрч өсөн нэмэгдэнэ.
Илтгэл чухал ач холбогдолтой гэж олонхи эрдэмтэд үзэж байгаа боловч дүгнэлт нь өрөөсгөл талтайг дурджээ. Оросын ШУА-ийн академич дэлхийн цаг уур, экологийн хүрэлэнгийн захирал Юрий Израэль ярихдаа: «Хүлэмжийн хийн хэмжээг багасгахад асар их хэмжээний хөрөнгө шаардагдах тухай л Стерн ярив. Гэвч өөр хүчин зүйлүүд байгаа. Давхраат мандалын аэрозольтой холбоотой арга барил нэлээд бага хэмжээний хөрөнгө шаардах юм. Атомын эрчим хүчний хөгжил цаг уурын асуудлыг шийдвэрлэхэд бас туслаж чадна. Юу гэвэл органик түлш ердөө шатаахгүй учраас хүлэмжийн хий үүсэхгүй. Мөн нөхөж сэргээх нөөцийг илүү өргөн хэрэглэж болно. Хогжингүй орнуудаас агаар мандалд хаяж буй хорт хаягдал дэлхийн нийт хаягдлын гуравны нэгийг эзлэж байна. Харин хаягдлыг багасгах ганц замаар аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэж болохгүй. Хөгжингүй орнуудын хөрөнгөөр цоо шинэ технологи ашиглах үйлдвэр, эрчим хүчний блок шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад барьж хаягдлыг багасгаж болно» гэв.
Мэдээжээр Стернийн олонхи таамналыг нотлох хэрэгтэй. Соёл иргэншэлийн гариг дэлхийд үзүүлэх зохисгүй нөлөөг багасгахаар авсан ямар ч арга хэмжээ хүн төрөлхтөнд ашиг тустай болно гэж эрдэмтэд үзэж байна. Юуны түрүүнд эрчим хүчний үр бүтээлийг дээшлүүлэх нь зайлшгүй чухал. Тухайлбал оросын мэргэжилтнүүдийн тооцоолсноор эрчим хүч хэмнэх технологийг улс орныхоо эдийн засагт 2012 оноос наана нэвтрүүлснээр барагцаалбал нэг тэрбум долларын ашиг олж болно. Чухам эрчим хүчний үр бүтээл оросын эрчим хүчний аюулгүй байдлын гол стратеги болсон. Экологийн асуудлыг хамтын хүчээр л шийдвэрлэж болно гэж ОУ-аас «их наймын» түншүүдэд санал болгосон мөн стратегийн баримт бичигт онцлон тэмдэглэжээ.

Орчуулагч О. Яшкулова