- 1956 оны 11-р сарын эхээр Ерөнхий Ассамблей Нэгдсэн үндэстний байгууллагын анхны онцгой зэвсэгт хучин байгуулахыг зөвшөөрчээ. Суэцийн сувгийн бусад байлдааны гал зогсоосныг сахин мөрдүүлэхийг тэдэнд даалгажээ. Одоо НҮБ-ын энхийг сахиулагч хучний явуулсан ажлын тоо 20-д дөхлөө. Дэлхийн янз бүрийн нутагт цэргийн болон энгийн 93 мянган мэрэгжилтэн алба хааж байна. Зүүн Тимор болон суданы Дарфур мужид ажиллагаа явуулахаар төлөвлөж байгааг тооцвол «цэнхэр дуулгатны» тоо ирэх жил 140 мянга хүртэл нэмэгдэх ёстой.
Энхийг сахиулах нь «дэлхийн хамтын нийгэмлэгт туйлын шаардагдах хэрэгсэл» болсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан үүнтэй холбогдуулан тэмдэглэв. Ингэхдээ тэр нэг чухал зүйлийг тэмдэглэв. Энэ нь юү вэ? гэвэл аль нэг «халуун цэгт» НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа энхийн үйл явцтай хамт байх ёстой бөгөөд түүнийг юугаар ч орлож таарахгүй. Энэ анхааруулга нь энхийг сахиулах ажлын хувьд базаахгүй туршлага гарсан нөхцөлд бүр ч чухал юм. Энд 1990-ээд оны эхээр Сомалид явуулсан ажиллагааг дурдах нь зохистой, тэр ажиллагаа угтаа бүтэлгүй болсон юм. Косовод ч энхийг сахиулагчид байсан ч сербуудийг олноор нь хөөсөн явдлыг зогсоож чадаагүй. Гэсэн ч энхийг сахиулагчдын чармайлт сүүлийн үед эрс нэмэгдэв гэж НҮБ-ын мэдээллийн төвийн орлогч захирал Юрий Шишаев тэмдэглэлээ.
- Энэ нь НҮБ-ын гишүүн орнуудын хувьд юу гэсэн үг вэ? Юуны өмнө олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад хамаатай НҮБ-ын дүрмийн зорилгод үнэнчээ ажил хэрэг дээр нотлох ёстой. Ийнхүү үнэнчээ зүгээр л тунхаглах нь тийм ч хангалттай бус. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд алба хаахад үндэсний зэвсэгт хучин олгож, ажил хэрэг дээр оролцох шаардлагатай юм.
- 50 жилийн өмнө Суэцийн хямралын өдрүүдэд эхэлсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа тус байгууллагын нэр хүндийг ихээхэн өргөлөө. Ерөнхий ассамблейн чуулганыг яаралтай хуралдуулж, энхийг сахиулах анхны хучин байгуулж, шуурхай байрлуулахаар түргэн шийдсэн нь ч тус болов. Тэгэхдээ НҮБ-ын цэрэг Синайн хойгт ёстой энхийг сахиулагч шиг ажилласан юм. Гэвч энхийг сахиулагч хучнийг байгуулж ашиглах тухай шйидвэрийг хэн, хэрхэн гаргах ёстой асуудалд улс орноор янз бүрээр хандаж байгааг тэр үйл явдлууд харуулсан. Энэ асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаа нь энэ салбарт НҮБ-ын ажлын үр ашгийг бууруулахад хүргэж байгаа нь лавтай.

Орчуулагч П. Шагдар