Оросын үүрэн холбооны зах зээл европын зах зээлээс хурдаар хөгжиж байна. Москвад болсон «Теле Ево- 2006» хэмээх Орос улсын анх бизнес-форумд оролцсон экспертүүд ийм чиглэл гарсныг тэмдэглэв.
Дэлхий дээр гар утас ашиглаж байгаа хүмүүсийн тоо жил бүр 2 дахин өсч байна. Оросын уг үзүүлэлт нилээд их сүүлийн 5 жил гар утас ашигладаг хүмүүсийн тоо 30 гаруй дахин өслөө. Алсын холбооны «Мегафон» компанийн ерөнхий захирал Алекей Ничипоренко ярихдаа оросын зах зээл ирээдүйд ч маш тургэн хөгжихийг тэмдэглэв.
Оросын холбооны операторуудын сүүлийн 6 жилийн орлого жил бүр өслөө. Зах зээлийг хангасны дараа өсөлтийн хурдац арай аажим өсч мэднэ. Харин уг хурдац буурна гэж хэлэх үндэс байхгүй.
Европт бол үүрэн холбооны зах зээлийн өсөлтийн хурдац буурч байна. Шууд ярианы үйлчилгээний орлогын хэмжээ нэмэлт үйлчилгээний орлогын хэмжээнээс бага болсон учир, бүх улсын тэдгээрийн дотор ОУ-ын алсын холбооны операторууд шинэ үеийн үйлчилгээ олхыг идэвхтэй оролдож байна. Компаниудад өөр арга зам байхгүй. Тэд дутагдалтай ажиллахгүйн тулд үйлчилгээний зах зээлийг байнга өргөжүүлэх ёстой» гэж ОУ-ын «Эрнст энд Янг» компанийн технологийн салбарын эксперт Крис Харрисон үзэж байна.
Хөгжиж байгаа улсуудын тэдгээрийн дотор Хятад, Энэтхэг, Орос улсуудын зах зээл маш түргэн хөгжиж америк, францын компаниудын хувьд сайхан үлгэр жишээ боллоо. Дэлхий дахины зах зээл үр ашигтай хөгжиж байгаа хурдацыг харьцуулах үйлчилгээ манай компани алс холын холбооны компаниудад үзүүлж, энэ нь өсөлтийн төлөвтэй чиглэлийг тодорхойлоход туслаж байна.
   Москвад болсон «Теле Ево-2006» форум- дэлхийн алсын холбооны компаниудын болон хэрэгслэл нийлүүлгэгчдийн 90 хувийг багтаасан, ОУ-ын «ТМФ» байгууллагын тусламжтайгаар ОУ-д анх явуулсан ажиллагаа юм.

Орчуулагч М. Онджанова