«Ираны тухай Тогтоол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс батлах хэргийг ОУ Бушерт АЦС барьж байгаатай холбохгүйг Москва уриалж байна» гэж оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров Брюссельд мэдэгдэв. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевын тайлбар хэвлэн гаргана.
Аюулгүйн Зөвлөлөөс хэлэлцэж байгаа Ираны асуудлаархи европын 3 улсын боловсруулсан тогтоолын төсөлд ямар нэгэн нууц утга агуулага бий учир оросын сайд ийн мэдэгдэл хийв. Энэ нь Тогтоолын бүх зүйлийг ОУ дэмживэл Бушерын станц бүрэн барихыг зөвшөөрнө гэх мэт утга агуулагын тухай хэлж байгаа юм. Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэхийг Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад, Герман –6 улс оролдож байгааг дурдая.
Харин батлах гэж байгаа тогтоол Бушерын төсөлтэй ямар ч холбоогүйг тэмдэглэх хэрэгтэй, Иран улсыг цөмийн зэвсэгтэй болгохгүй нь НҮБ-д хэлэлцэж байгаа баримт бичгийн зорилго юм. Барьж байгаа станцид бол зөвхөн энхийн эрчим хүчийг үйлдвэрнэ. МАГАТЭ-ийн байнгын болон хатуу хяналтайгаар барьж байгаа станц олон улсын бүх тохиролцоонд нийцэж байна.
Арга залиар солилцоо хийхийг ОУ-д хэрэгт сануулж байгааг  санаачилж байна. Энэ нь ОУ-д эрхтэй ажил хийхийг зөвшөөрсний хариуд тогтоолын эргэлзээтэй зарим зүйлүүдийг батлах үед Москваг буулт хийхэд хүргэх арга заль юм. ОУ бүрэн эрхээ хэзээ ч худалдахгүй, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх талаар түр чиг бодлого явуулахгүйг уг үзэл санааны зохиогчид мартжээ. Бушерын барилга ОУ-ын хувьд аривжааны төдийгүй улс төрийн төсөл юм. Энэ барилга Иран улсыг цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй дэг журамд барьж байгаа бодит зүй байгааг сайд Сергей Лавров бас тэмдэглэв.
Энэ бүхэн Ираны тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг ОУ дэмжихгүйн тэмдэг бишээ. Харин Москва хэд хэдэн болзол тавьж байна. Иран улс уран баяжуулах ажил цөмийн зэвсгийн салбарын шинжилгээгээ зогсоож, пуужинт технологи худалдаж авахгүйг тогтоолд зааж, баримт бичгийн хугацаа нарийн тодорхойлож, түүнийг хүчингүй болгох арга замыг заах хэрэгтэй. Иран улс МАГАТЭ-тай бүрэн хамтын ажиллагаа сэргээхийг зөвшөөрөх ёстой. Уг тогтоол Иран улстай 6 улсаас хэлэлцээ хийх бололцоог ямар ч нөхцөлд хангаах ёстой гэж ОУ үзэж байна.

Орчуулагч М. Онджанова