Оросын төмөр замыг эрчим хүчний өөр эх үүсвэрт тэдгээрийн дотор ус төрөгчийн эх үүсвэрт ч шилжүүлэн оруулна «Оросын төмөр зам» компани, Оросын ШУА эрчим хүчийг арвилан хэмнэх технологи, эрчим хүчний өөр эх үүсвэр боловсруулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
ОХУ-ад тээвэрлэж байгаа ачааны хэмжээ их бөгөөд тогтмол байнга өсч байна. Иймээс төмөр замчдын болон эрдэмтдийн хамтын ажиллагааг оросын төмөр замын үр ашигийн нэмэхэд зориулав. Харин экологийн хувьд аюулгүй шинэ төрлийн техник тэдгээрийн дотор байгалийн шингэрүүлсэн хийг түлшийн хувьд хэрэглэж байгаа зүтгүүр ашиглахгүйгээр төмөр замын ажлыг ур бүтээлтэй болгож болохгүй нь ойлгомжтой. Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгч Владимир Якунин компанийн шинжлэх ухаан –техникийн наацийг хэдэн дахин нэмэх хэрэгтэйг тэмдэглэв.
Манай компани өрсөлдөх өндөр чадвараа хангаахын тулд 2010, 2015 онуудын төлвийг тодорхойлон харгалзах ёстой. Энэ нь яг шинжлэх ухаан, эрдэмтнүүдийн ажил хэрэг юм. Түлшийн өөр эх үүсвэрийн тухай сэдэв – хөдөлгүүрийг эрчим хүчээр хангаах, ус төрөгчийг эх үүсвэр болгон ашиглах бололцоог илрүүлэхийг шаардаж байна. Энэ нь хөдлөлгөөний хурдац нэмэхтэй холбоотой зүйлийн тухай хэлж байгаа юм. Москва, СПБ-ын хооронд өндөр хурдацтай хөдөлгөөнийг хангах асуудлыг хэлэлцэж байна. Үүний тулд зохион бүтээх галт тэрэгний агаарын урсгал дамнан гарах асуудлыг бас судлах хэрэгтэй. Иймэрхүү маш олон асуудал бий.
Төмөр зам компани оросын хэд хэдэн бүс нутгийн эрдэмтэдтэй хамтран ид ажиллаж байна. Жишээлбэл, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хүрээлэнд — онош тавих шинэ систем боловсруулах ажил хийж Оросын ШУА-ийн Уралын салбарын төмөрлөгийн физикийн хүрээлэнд- төмөрлөгийн шинжилгээ, судалга хийж байна. Саяхан гарын үсэг зурсан хэлэлцээр ийм хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлнэ. Оросын төмөр замын компанийн мэргэжилтнүүдийн бодож байгаагаар эрчим хүчний ус төрөгч түлшээр ажиллах зүтгүүр зохион бүтээх нь хамтын ажиллагааны тодорхой үр дүнгийн нэг болно.

Орчуулагч М. Онджанова