Оросын шинэчилсэн «Союз-2А» пуужин европын «Мет Оп» дагуулыг амжилттай хөөргөв. Пуужинд удирдах шинэ системийг анх удааашиглав. Түүнийг хөргөх замын чиглэлийг бас өөрчилж, дагуулыг өмнөд нутгийн сансрын Байконур талбараас хойт туйлын тойрог зам дамнан хөөргөв. «Союз-2А» зарчимын хувьд оросын шинэ цуврал пуужин зөөгч анхны хөлөг юм.
«Оросын эрдэмтдийн зохион бүтээсэн, удирдах шинэ системын бүх хэсэг европын дагуулыг анх хөөргөхөд сайн чадвартай ажилласан» гэж Роскосмос агентлагын орлогч дарга Виктор Ремишевский тэмдэглэв.
Сансрын аппаратыг маш нарийн хөөргөж чадлаа. Толгой хэсгийг 20-25 км хэлбэлзэлтэйгээр урьд хөөргеж байсан бол энэ удаа 10 дахин нарийн хөөргөлөө. «Союз-2» пуужин дара нь оросын сансрын Плисецк, Байконур талбараас Гвианы сансрын төвийн Куру талбараас хөөрнө. 2008 оны сүүлчээр 2009 оны эхэнд хөлөг анх хөөрч мэднэ.
Францын сансрын Куру талбараас «Союз-2» шинэ пуужингаар аривжааны нислэг хийхийн тулд ямар ажил хийсэн бэ? гэж «ОДХ» радиокомпанийн сурвалжлагчийн асуултанд Виктор Ремишевский хариулахдаа: «Төслийг боловсруулах ажил бараг дуусч, тоног төхөөрөмж зохион бүтээх ажил ид явагдаж байна. Оросын тал уг ажлыг хариууцаж байна. Хөлөг 4 удаа хөөргөх захиалга бид хүлээж авч пуужингуудыг үйлдвэрлэж байна. Барилгын ажлын тухайд гэвэл Гвианы төв францын КНЕС агентлагын мэдээлд байгаа учир тус агентлаг гол захиалга авч, хэд хэдэн барилгыг барьж, пуужин хөөргөх талбарт хүрэх зам тавьж оросын тоног төхөөрөмж хүргээхийг хүлээж байна. Оросын тал тоног төхөөрөмжийг ирэх оноос нийлүүлж эхэлнэ» гэв.
Төслийн 300 сая гаруй евро, үнэ төлбөрийн 121 сая евро Оросын хувь юм. Харин ийм төсөл зардлаа түргэн нөхдөггуй. Жилд пуужинг 5 удаа хөргөвөл зардлыг зөвхөн 10 гаруй жилийн дараа нөхөж магадгүй.
«Союз-2» хөлгийг шинэчлэх ажил цааш нь хийж, дараагийн «Союз- 2Б» хувилбарыг шинэ хөдөлгүүртэй, нэмэлт 3-р шаттай болгоно. Энэ нь пуужингийн ашигтай ачаалалыг нэмэхтэй холбоотой. Түүний 3-р шатын 30 тонн жинтэй хөдөлгүүрийг үйлдвэрлэж, шаардагдах цагийн туршид ажлуулан туршив. Шинэ шатыг Москва орчимд галаар бас туршив. Ийм ангилалын аппаратуудын хувьд дэлхийн хамгийн шилдэг үзүүлэлттэй, хуч төрөгч -керосин түлшээр ажиллах пуужин, хөдөлгүүр хоёрыг Ижил мөрний эрэг дээр оршдог Самара хотод үйлдвэрлэж байна. Нилээд сайжруулсан пуужингийн хувилбар 12-р сарын сүүлчээр анх хөөрнө.

Орчуулагч М. Онджанова