Орос МУ-ын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай анхны хэлэлцээрт гарын үсэг зурсаны 85 жилийн ой 11-р сарын 5-нд болно. Манай тусгай сувалжлагч Ольга Павлович Улаанбаатарт саяхан томилогдон очих үеэрээ ОХУ-аас МУ-д суугаа элчин сайд Говорин Борис Александровичтэй уулзаж ярилцлаа. Тэд ярианыхаа нэлээд хэсгийг 1921 оны түүхэн хэлэлцээрт зориулсан байна. Манай сурвалжлагч мөн баримт бичигт үнэлгээ өгөхийг ОХУ-ын элчин сайдаас хүсэв. Борис Александрович ярихдаа: «Орос – монголын түүхтэй холбоотой бух баримт бичгийг МУ-д элчин сайдаар томилогдон суухынхаа өмнө маш анхааралтай судаллаа. ЗСБНХОУ-ын засгийн газар, Монголын ардын засгийн газрын 1921 оны 11-р сарын 5-нд гарын үсэг зурсан найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр Монголын түүхэнд анхны адил тэгш эрхт хэлэлцээр болсон юм. ГХЯ-ны архиваас энэ баримт бичгийн хувилбарыг авч үзлээ. Баримт бичигт Москвад гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурах үеийн гэрэл зураг ч байна. Энэ хэлэлцээрээр ЗСБНХОУ-ын засгийн газар Монголын ардын засгийн газрыг цорын ганц засгийн газрын хувьд хүлээн зөвшөөрөв. Түүнчлэн Монгол ЗСБНХОУ-ын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн билээ. Талууд дипломат консулын харилцаа тогтоох, бүрэн эрхт төлөөлөгчид солилцохоор тохиролцов. Баримт бичигт гарын үсэг зурсаны дараагаар ОУ цахилгаан утасны станц, тоног төхөөрөмж болон бусад барилга байгууламжийг Монголд буцалтгүй шилжүүлэх шийдвэр гаргав. Энэ нь маш чухал шийдвэр болсон. Монголын нутаг дэвсгэрт байгаа ОУ-ын өмчийг худалдаж авахыг Монголд санал болгох хувилбар байсан. ОУ тэр үед маш хүнд байдалд орсон билээ. Гэвч манай орон тус хэлэлцээр хэрэгжүүлж эхлэсэн эхний цагаас монголын ард түмэнд дэмжлэг үзүүлж тал бүрээр туслахыг хичээж байгаагаа харуулж ирснийг онцлон тэмдэглэмээр байна. Тулгуур баримт бичгийн дагуу орос-монголын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж Монголын хогжилд тус дохом үзүүлсэн юм. Тус улс ЗХУ-ын дэмжлэгээр түүхэн ахар богино хугацаанд багагүй амжилт олсон.Товчхон ярьвал үндэсний аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга орон сууц бий болов. Түүнчлэн МУ эрүүл мэнд, боловсролын салбарт нэлээд их амжилт олсон богоод монголын ард түмний аж байдал сайжрасан» гэв.
- Борис Александрович аа! Хоёр орон өнгөрсөн 85 жилд цөөнгүй чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ямар нь тулгамдсан чухал ач холбогдолтой байсан бэ?
- Хоёр тал шаардлагатай нөхцөлд цэргийн тусламж харилцан үзүүлэх тухай 1934 оны гэрээнд гарын үсэг зурсан нь маш чухал үйл явдал гэж үзэж байна. Бид энэ баримт бичгийг үндэслэн Халх голын байлдаанд монголын ард түмэнд тусламж үзүүллээ. Харин БНМАУ дэлхийн 2-р дайны хунд бэрх жилүүдэд манай оронд чадал боломжийнхоо хэрээр тусламж үзүүлж, хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунар, морь фронт руу явулсан билээ. Хоёр орны дайнаас хойшхи ба дараачийн жилүүдэд гарын үсэг зурсан баримт бичгуудийн дагуу «Улаанбаатар төмөр зам» тавигдаж, Дархан хот сүндэрлэн босч, ЭРДЭНЭТ уул уурхайн баяжуулах комбинат болон бусад олон үйлдвэр бий болсон. Эдүгээ МУ-ын эдийн засгийн суурь болсон зөвхөн том том үйлдвэрийг дурдлаа. Үүнд анхаарлаа хандуулмаар байна. Юү гэвэл хуучин ЗХУ-ын хийж бүтээсэн зүйлийг мартаж байна. Цаг үе өөр боллоо. Манай оронд шинэчлэл өөрчлөлт гарч, ЗХУ үгүй болсон. Буурьтай шинэчлэлийн үр дүнд БНМАУ ч оршин тогтнохоо болив. Хоёр орны ашиг сонирхол, ардчилсан зарчмын үндсэн дээр хоёр талын харилцааны хууль зүйн үндэс суурийг шинэчлэж бэхжүүлэх шаардлага Орос Монгол хоёр улсад 90 –д оны эхээр тулгарсан. Шинэ нөхцөл, шаардлагыг харгалзан хамтын ажиллагааг сэргээх зорилгоор их хучин чармайлт гаргав. Иймээс 1993 онд гарын үсэг зурсан Орос Монголын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ орос — монголын харилцааны орчин цагийн түүхийн чухал үйл явдал боллоо. Гэрээ 2 жилийн хугацаатай. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины МУ-д хийсэн айлчлалын явцад 2000 оны 11-р сарын 14-нд гарын үсэг зурсан Улаанбаатарын тунхаглал чухал 2-дахь баримт бичиг болсон юм. Хоёр тал үндсэн гэрээг цаашид даган мордохийг Тунхаглал нотлов. Хоёр улс хамтран ажиллахыг сонирхож байна гэж Тунхаглалд өгүүлжээ. Ярианыха тогсголд ийн зүйлийг дурдмаар байна.
- Бид хоёр орны хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны тодийгүй Орос, Монголын ард түмнүүд бие биеэ талархан хүндэтгэж ирсний 85 жилийн ойг 11-р сарын 5-нд тэмдэглэх гэж байна. Түүхэн ахар богино хугацаанд ийн ур бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн өөр хоёр улс дэлхийд байхгүй гэдгийг та бүхэн зөвшөөрөх биз.

Орчуулагч О. Яшкулова