ОУ-ын нэрд гарсан загвар зохион бүтээгч Валентин Юдашкин сувдтай хүзүүний чимэг, хуруутай улаан савхин бээлий бүхий цайвар хөх, ягаан, улбар шар өнгийн хуниастай эмэгтэй хүний палать ирэх хавар, зун өмсөхийг санал болгов.
Москва сүүлийн хоёр долоо хоногт дэлхийн загварын нэг ёсны нийслэл болж хувирлаа. Дэлхийн бараг бух орны загвар зочиогчид болон оросын залуу ба нэрт дизайнерууд энд цугларав.
Тансаг гоё хувцасны үзүүлэх арга хэмжээ нь гайхамшигтай шоу болжээ. Чухамхүү ОУ-аас хамгийн гоё бүсгүйчүүдээ шинэ загварын хувцас өмсөж үзүүлэх талбарт гарч ирэхийг байгааг мэргэжилтнүүд хүлээв. Москвад тэд Владивосток хотын Светлана Груздовын зориуд будаг наалдуулсан ажлын хувцасаас аваад москвагийн загвар зохиогч Виктория Андрияновагийн усан цэрэг маягийн цамц, эстоны Трина Пунгитсийн зохион бүтээсэн туулайн чихний хэлбэртэй юүдэнтэй цамц тун ч цэвэрхэн харагдаж байлаа.
Шинжээч Алексанр Хилькевич загварын үндсэн чиглэлийн тухай ярихдаа: «Эрс тэрс өөр арга барил бол загварын хөгжүүлэх хэрэглүүр мөн. Хатгамал бүхий гялалзсан чимэг хоёр жилийн өмнө загварт зонхилж байсан. Одоо тэгвэл энгийн арга маягийг сонгож байна. Гэвч өнгө, хэлбэр, чимэглэлийг гоц хослуулжээ» гэв.
Тансаг дэгжин хувцасны загвар бүтээх дуртай Валентин Юдашкин ч цуглуулгадаа шинэ хэлбэр ашиглажээ. Түүний зохиосон загварын хувцас өмссөн эмэгтэй ХХ зууны эхэн үеийн импрессионист маягийн зураачдын зургийн баатар мэт харагдана. Иймээс түүний зохиосон загварын эмэгтэй хувцас Моне, Ренуар нарын зурсан зургуудын нэгэн адил цайвар хөх, оюу, ув улаан өнгөөр туяаран харагдана.
Юдашкин их амжилт олсон нь мэдээжийн хэрэг билээ. Харин залуу загвар зохиогч Олег Овсиевын амжилт санамсаргүй явдал болсон. Хур бороотой сайхан зун цуглуулгаа бүтээхэд нь зоригжуулжээ. Загвар зохион бүтээгч байгаль, хүний сэтгэл санааны өөрчлөлтийг хар, буурал өнгөөс аваад нарны туяатай төстэй өнгө хүртэл янз янзын өнгө хослуулан нийцүүлж байна .Түүнээс гадна Олег Овсиев маш олон торгон туузаар эмэгтэйн хувцасыг чимэглэж, тансаг хөнгөхөн болгожээ.
Ингээд оросын бүсгүйчүүд ирэх хавар, зун чухам ямар арга маягийн хувцас өмсвөл зохиомжтойг мэдлээ. Загварчдын санал болгосон арга маяг тэдэнд таалагдсан шиг байна.

Орчуулагч О. Яшкулова