ЗХУ бутраснаас хойш анх удаа ОУ зэвсгийн экспортоор АНУ-аас түрүүлэв. Америкийн конгрессын судлалын албаны илтгэлээс харахад ОУ өнгөрсөн онд 7 тэрбум гаруй долларын зэвсэг худалджээ.
Гэвч бие даасан үнэлгээгээр АНУ дэлхийд зэвсгийн гол нийлүүлэгч хэвээр байна. Вашингтон холбоотнууддаа зэвсэг худалдалгүй зүгээр бэлэглэсэн явдлыг илтгэлийн зохиогчид мартсан шиг байна. ОУ-ын тухайд гэвэл урьдын байр сууриа сэргээж, зэвсгийн зах зээлд нөлөө бүхий этгээд болсоноо харуулж байна гэж цэргийн шинжээч Даниил Кобяков дурдаад: «ОУ зэвсгийн зах зээлд уламжлалт түншүүдтэйгээ хамтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр улс ямар нэг шалтгаанаас болж АНУ-ын холбоотнуудын тоонд орохгүй байна. Иймээс зэвсэг нийлүүлэгчийг сонгож авах боломж нь хязгаарлагдсан. Зэвсэг улс тэртэй нягт холбоотой. Иймээс АНУ найрсаг хэмээн өөрий нь үзсэн орнуудад л зэвсгээ нийлүүлдэг» гэв.
Дэлхийн зэвсгийн зах зээлд орсолдоон цаашид үргэлжилж байна гэж шинжээчид үзсэн юм. Эдүгээ энэ нь оор оор үзэл суртал бүхий хоёр гүрэн улсын улс төрийн сөргөлдөөн биш эдийн засгийн өрсөлдөөн юм. Гэвч дээрх илтгэлээс харахад ийн өрсөлдөөн бас улс төрийн шалтгаантай бөгөөд ОУ-аас цэрэг техникийн хамтын ажиллагааг бусад улстай өргөжүүлж байгаа явдал АНУ-ыг түгшүүлснийг харуулах ёстой. Шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын цэргийн санаархал гаарч байна. Москва ийн ажиллагааг өөгшүүлж олон улсын байдлыг тогтворгүй болгож байна гэж конгрессын өгүүлэгт өгүүлсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Гэвч гуравдахь ертөнцийн орнууд ерөнхийлөгч Бушийн «ардчиллыг урагш ахиулах» гэгч номнолын хариуд зэвсгээ нэмэгдүүлж байгааг илтгэлд уг дуугуй өнгөрүүлжээ. Түүнчлэн ямар учраас АНУ оросын цэргийн баазуудыг гаргаж буй зөвлөлтөөс хойшхи орон зайд бий болсон орнуудыг зэвсэглэж байна вэ? гэсэн асуулт илтгэлд алга.
Үнэн хэрэг дээр Вашингтон бүтэгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл эрж байна. Зэвсгийн зах зээлд орсолдоон «үнэ-чанар» харьцааны хэмжээнд явагдах төдийгүй зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэгслээс буцахгүй геополитикийн шинж чанартай болж байна. АНУ-ын конгрессын судлалын албаны илтгэлийг чухам ийм үүднээс дүгнэх хэрэгтэй.

Орчуулагч О. Яшкулова