«Ираны цөмийн асуудлаархи хэлэлцээг үргэлжлүүлэхийг ОУ санаачилж байна» гэж ерөнхийлөгч Владимир Путин ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай утасаар ярилцахдаа мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ираны асуудлаархи Тогтоолын төсөлд зарчимт аргаар хандаж байгаагаа Москва дахин нотлов. Тоймч Константин Гарибовын тайлбар хэвлэн гаргана.
Орос Иран хоёр улсын ерөнхийлөгчид 7-р сарын дундуур Шанхай хотод уулзснаас хойш энэ удаа утасаар 2 дахь удаа ярилцлаа. Практик болсон ийм зөвлөлдөөн Тегераны цөмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн ХН-өөс Иран улстай тогтмол харилцах хосгүй суваг юм. Ираны цөмийн асуудлаархи хэлэлцээнд тус улс цаашид оролцохыг ОУ хүсч байгааг Владимир Путин өчигдөр дахин ойлгуулав. Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжил ОУ-ын болон хэлэлцээнд оролцож байгаа түнш АНУ, Их Британи, Франц, Герман, Хятад улсуудын сэтгэлийг түгшүүлж байгааг зөвхөн хэлэлцээ хийж намжаах нь мэдээж, МАГАТЭ-ийн тэргүүн Мохаммед аль Барадеи ираны хөтөлбөр сэтгэл түгшүүлж байгааг өчигдөр бас илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблеийн хуралдаан дээр тэрбээр мэдэгдэхдээ «Цөмийн хөтөлбөр нь энхийн шинж чанартайг Иран улс нотлоогүй боловч асуудлыг дипломат аргаар шийдвэрлэж болно гэдэгт найдаж байна» гэв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ираны асуудлархи Тогтоол боловсруулж байгаа өнөө үед Москва хүч чармайлтаа яг уг чиглэлд тавьж, ираны цөмийн асуудалд зөв хандаж, мухардмал байдалд оруулахгүйд түншүүдийг уриалж байна. Харин Ираны талаар санхүү, худалдааны хориг тогтоовол Тегеран байдлыг улам хурцатгахаас өөр аргагүй болох нь мэдээж, «Байдал одоо ч маш хурц «гэж эксперт Сергей Демиденко үзэж байна.
«Ираны эргэн тойрны одоогийн байдал бол цөмийн зэвсэгтэй тухайлбал БНАСАУ сая хийсэн цөмийн туршилттай холбогдуулан дэлхийн байдал хурцдаж байгаатай холбоотой. «Иран улс хожим цөмийн зэвсэгтэй болж магадгүй» гэж үзэж, түүнд улам хүчтэй шахалт үзүүлж байна. Ийм шахалт хамгийн түрүүнд АНУ-д ашигтай нь дамжиггүй. Иймээс АНУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг дамнан Тегераны эсрэг хориг тогтоохыг оролдож байна. Гэхдээ Иран улс цөмийн зэвсэгтэй болох гэгч асуудлыг АНУ дэлхий дахины өөрийнхөө ашиг сонирхолын үүднээс санаатайгаар дэвэргэж байна» гэж би бодож байна.
Ираны ерөнхийлөгч Владимир Путинтай утасаар ярилцахдаа Тегераны цөмийн хөтөлбөр энхийн чиглэлтэйг дахин нотлож, уг асуудлаархи яриа хэлцээг үргэлжлүүлэхийг санал болгов. Цөмийн ажиллагаатай холбоотой бух асуудлыг шийдвэрлэх замд Иран улс тодорхой алхам ойрын үед хийхийг хүсч байгаа Москва урьд ч хатуугаар мэдэгдлээ. Хоёр улсын ерөнхийлөгчийг утасаар ярилцсны дараа Москвагийн уг байр суурь улам тов тодорхой боллоо.

Орчуулагч М. Онджанова