«ОУ дипломатын, эдийн засгийн болон цэрэг улс төрийн байдлыг харгалзан, НҮБ-ын ивээл дор энхийг тохниулахын тулд тавиж байгаа хүч чармайлтаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүнд хэрэгтэй бүх бололцоо бидэнд бий» гэж оросын парламентын дээд танхим — Холбооны зөвлөлийн хурал дээр, Оросын ерөнхий сайдын орлогч, БХЯ-ны сайд Сергей Иванов уг хэлэхдээ мэдэгдэж, хэдэн тоо баримт дурдав.
«Оросын БХЯ-ны 100 гаруй албаа хаагч НҮБ-ын төлөөлөгчийн – 11, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн – 2 газарт тус тус цэргийн ажиглагчийн хувьд одоо ажиллаж байна. ОХУ-ын ДХЯ-ны 70 орчим ажилтан төлөөлөгчдийн 7 газарт ажиллаж тодорхой зорилтыг хэрэгжүүлж байна. О\у-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ажиллах мэргэжилтнүүдээ явуулж байгаа орнуудын дотроос ОУ ажиглагчдын тоогоороо тэргүүн байруудын нэгийг эзлэж байна. НҮБ-ын нөөц хэлэлцэрүүдийн системд хувь нэмэр оруулан харилцан ойлголцох баримт бичгийг баримталж байгаа манай улс орон НҮБ-ын захиалгыг биелүүлэхэд бэлэн байгаагаа нотлож, цэргийн «МИ-24» 4 нисдэг тэрэг, цэрэг — тээврийн «МИ-8» 4 нисдэг тэргийг 90 хоногийн дотор гарган ерөнхийлөгч, НҮБ-ын мэдэлд оруулна. Инженер — саперын суман, цэргийн эмнэлэг явуулахад бид бас бэлэн байна» гэлээ. 
  Оросын БХЯ-ны сайд цааш нь хэлэхдээ «оросын цэргийн эмч нар дэлхийн улс орнуудад их хэрэгцээтэй, тэдэнд бүгдээрээ баттай итгэж байна. Индонези улсад 2005 онд сүйрэл гарах үед би цэргийн хээрийн эмнэлгийг 2 хоногийн дотор 10 мянган км зайтай оршдог тус улсад илгээснийг энд дурдаж болно. Тэнд байрлуулсан эмнэлэг амжилттай ажилласан гэж индонезийн эмч нар дара нь мэдэгдсэн. Энхийг тохниулах ажиллагаанд ОУ «их 8-ны», хүрээнд ч оролцох шинэ бололцоотой юм. «Их 8» африкийн улсуудад энх тайвныг бэхжүүлэхэд оролцох үүргийг өөртөө хүлээлээ. Иймээс энхийг тохниулагчдыг бэлтгэдэг Оросын ДХЯ-ны төвд, африкийн улсуудын мэргэжилтнүүд суралцана. Энхийг тохниулагчдыг бэлтгэдэг Гана улс дахь о\у-ын төв, Итали улсад цагдаа нарын мэргэжил дэшлүүлдэг төвд оросын багш нар томилолтоор очиж ажиллана. Энэ нь энхийг тохниулах НҮБ-ын ажиллагаанд ОУ оролцох гол төлөв» гэж Сергей Иванов тэмдэглэв.

Орчуулагч М. Онджанова