Эдийн засгийн хамтын засгийн дотоодын хэлхээ холбоо өргөжиж гишүүн орнуудын интеграцчилах үйл явц эрч хүчээ авч байна. Улс дундын зөвлөлийн ерөнхий сайд нарын хэмжээнд хийсэн ээлжит хуралдаан ийм дүгнэлт хийх боломж олгов. Уулзалт Москвад баасан гаригт боллоо.
Орос, Белорус, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргиз зэрэг улс эдийн засгийн хамтын нийгэмлэгт нэгдсэн юм. Бараа гүйлгээ нэмэгдэж байгаа нь Евразийн эдийн засгийн хамтын нийгмлэгт болж байгаа үйл явцын нааштай үзүүлэлтийн нэг билээ. ОУ-ын засгийн газрын тэргүүн Михаил Фрадков хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ: «Бидний эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх сайн нөхцөл энэ онд бүрэлдэж байна. ОУ болон Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн бусад улсын хооронд бараа гүйлгээ 29,2 хувиар өсөн нэмэгдсэн» гэв.
Гаалийн холбоо байгуулах нь интеграцийн замаар хийх чухал алхам болно. Москвагийн хуралдаанд оролцсон засгийн газрын тэргүүнүүд тус холбооны хууль, нормативын үндэс суурийг ирэх оны 1-р сар гэхэд тавьж төлөвшүүлж дусахаа нотлов. Гаалийн холбоо байгуулах үйл ажиллагаа ирэх оны турш үргэлжлэх тухай Михаил Фрадков мэдээлэв. Белорус, Казахстан, Орос гурван улсын нутаг дэвсгэрт гаалийн холбоо байгуулна. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн бусад гурван улс үйл явцад ажиглагчаар идэвхтэй оролцоно. Үүний хамт эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулна. Москвад хийсэн хуралдаанаар Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн эрчим хүчний нийтийн зах зээл байгуулах асуудлыг авч үзэж тодруулав. Энэ нь гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хийх буурьтай алхам болно гэж Казахстаны ерөнхий сайд Даниал Ахметов үзэж байна. Түүнээс гадна засгийн газрын тэргүүн нар Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн тээврийн сүлжээ байгуулах тухай шийдвэр гаргав. Казахстаны нийслэл Астана хотноо ирэх оны 5-р сард болох улс дундын зөвлөлийн ээлжит хуралдаанд зохих баримт бичгуудийг бэлтгэнэ.

Орчуулагч О. Яшкулова