Ерөнхийлөгч Владимир Путин оросын иргэдтэй телевизи, радиогийн долгионоор шууд харилцан ярилцсаныг харилцсныг Оросод болон гадаад улсуудад өргөнөөр хэлэлцэж байна. Олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд, улс төрчид, улс төрийн асуудал судлагчид оросын тэргүүний хэлснийг өргөнөөр тайлбарлаж байна. Оросын улс төрийн асуудал судлагч, «Политика» фондын ерөнхийлөгч Вячеслав Никоновын тайлбар хэвлэн гаргана.
Ерөнхийлөгч энэ удаа харилцахдаа урьдынхаас илүү бат итгэлтэй ярьсныг тэмдэглэж болно. Үүнийг эдийн засаг нийгмийн болон өөр ч чиглэлийн үндсэн гол төслүүдийг биелүүлэхийн тулд сангхүүгийн дорвитой үндэс бүрдүүлэх эдийн засгийн нилээд тааламжтай байдал бий болсноор тайлбарлаж болно. Ерөнхийлөгч стратегийн шинж чанартай ОУ-ын урт хугацааны хөгжлийн төлөвтэй холбоотой хариултууд энэ удаа өгөв. Тэрбээр дараагийн 10 жилийн зорилтыг дурдаж, түүнийг биелүүлэхийн тулд оросын эдийн засгийн хөгжлийн чиглэлүүдийг өөрчилж, түүхий эдийн загвараас зайлсхийж, оросын эдийн засгийг өндөр технологийн эдийн засаг болгох хэрэгтэйг заав.
«Би-би-си» компанийн тоймч Стивен Ик өөрийнхөө сэтгэгдэлээ хуваалцахдаа: «Энэ нь «Путин» гэж нэрлэж болох төслийн улс төрийн гайхамшигттай, том амжилт юм. Оросын ерөнхийлөгчтэй барагцалбал нэг үед тушаалд орсон дэлхийн өөр улсуудын тэргүүн нарыг Владимир Путинтай харьцуулвал тэрбээр нилээд залуухан бөгөөд итгэлтэй харагдаж, түүний улс төрийн алдаануудын тоо өөр ямар ч тэргүүний тооноос бага» гэв.
«Эрх чөлөө» радио яриа хэлцээний өөр талыг анхааруулав.
«Хүмүүсийн сэтгэлийг улс төрийн асуудал биш, нийгмийн тодорхой сэдэв догдлуулж байна» гэж мэргэжилтнүүдийн тодорхойлосон чиглэлийг оросын иргэдтэйгээ Владимир Путины тогтмол хийдэг яриа хэлцээ нотлов.
Арабын телевизийн «Аль Жазира» суваг Владимир Путины ирээдүйг анхааратай ажиглаж байна.
Оросын ерөнхийлөгч иргэдийн тавьсан асуултуудад телевизи, радиогийн долгионоор лхагва гаригт шууд хариулт өгөхдөө «ерөнхийлөгчийн тушаалаас гарсны дараа ч улс төрчийн хувьд хамгийн эрхэм зүйл — хүмүүсийн итгэлийг хадгалж чадна гэдэгтээ найдаж байна» гэв.
Төрийн думын орлогч дарга Владимир Пехтин ярихдаа: «Нийгмийн чиг бодлогын уламжлалт асуудлуудаас гадна Орос Улсын асуудлууд иргэдийн сэтгэлийг догдлуулж байгаа нь миний анхаарлыг татав. Энэ нь улсын болон хүмүүсийн эдийн засгийн амьдралд дорвитой өөрчлөлт гарсныг гэрчилж байна» гэв.

Орчуулагч М. Онджанова