Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэхдээ «Ираны таллаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс батласан Тогтоолын төсөл уг асуудлаар 6 улсын зохицуулсан байр суурьт нийцэхгүй байна» гэв. Түншүүдтэй зохицуулсан зарчимуудыг баримтлан төслийг бүрэн боловсруулахыг Москва ийм нөхцөлд санаачилж магадгүй» гэж манай тоймч Константин Гарибов таамаглаж байна.
Ираны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс батласан Тогтоолын төслийн албан ёсны бус зөвлөлдөөн Нью Йоркт хийж байна. Баримт бичиг ураныг баяжуулахтай холбоотой бүх ажлыг зогсоохыг Иран улсаас шаардаж, санхүүгийн болон худалдааны ажиллагаа явуулах талаар Ираны цөмийн болон баллистикийн пуужингийн салбарын ажилтнуудын талаар хориг тогтоохыг заалаа.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 5 улс болон Герман улс өчигдөр зөвлөлдөөн хийв. Дэлхийн ХН-ийн төлөөлсөн яг энэ 6 улс Тегерантай цөмийн асуудлаар хэлэлцээ хийж байна. 6 улсын хүрээнд түншүүдтэй олон удаа хийсэн хуралдааны явцад Москва үндсэн гол байр сууриа зохицууллаа. Энэ нь ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх хэлэлцээ хийх нөхцөл бий болгох байр суурь юм. Ингэхдээ цөмийн зэвсэг дэлэгэрүүлэхгүй байх дэглэмийн болон МАГАТЭ-ийн ивээл дор цөмийн энхийн эрчим хүчийг хөгжүүлэх Иран улсын эрхийн баталгааг даах хэрэгтэй. Түнш Их Британи, Франц, Герман улсуудаас оруулсан төслийг Москва яг ийм байр суурийн үүднээс судлаж байна. Харин оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын хэлснээс үзвэл Ираны эсрэг хориг тогтоохыг илүүд үзэхийн хамт хэлэлцээ хийх аргаар асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулах урьдчилсан нөхцөлийн хэмжээ хангалтгүй байна.
«Тегерантай харилцах бүх сувагийг хадгалан үлдээх хэрэгтэй. Оруулсан Тогтоолын төсөл энэ талаар 6 улсаас урьд зохицуулсан зорилтуудыг биелүүлэхгүй гэж би бодож байна» гэж Сергей Лавров тэмдэглэв.
Москва тогтоолын төслийг эсэргүүцэж байгаа боловч Ираны Бушерт ОУ-ын тусламжтайгаар барьж байгаа АЦС-ын үйл ажиллаганд нөлөөлөхгүй гэж найдаж байна. Харин Тогтоолын төслийн дагуу Орос, Иран хоёр улс АЦС барихтай холбоотой ажлын тухай, нийлүүлэх материал, тоног төхөөрөмжийн тухай, үзүүлэх техникийн болон санхүүгийн тусламжийн тухай Иранд хориг тогтоох асуудлаар байгуулсан НҮБ-ын хороонд мэдээлэх ёстой, НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэхдээ «Бушерт бариж байгаа АЦС ираны цөмийн асуудалтай ямар ч холбоогүй. Энэ нь энхийн барилга юм. Орос Улс цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй тухай гэрээг хатуугаар баримтлаж станцийг барих талаар Иран улсад туслаж байна. Энэ барилгын талаар МАГАТЭ-ийн байцаагчидад ямар ч асуулт байхгүй» гэлээ.

Орчуулагч М. Онджанова