Оросын буддын шашны хамба ламын орлогч Содномдоржиевын Дашнямын товч намтрыг эхэнд та бүхэнд танилцуулна.
Одоо 40 настай Содномдоржиевын Дашням 90 – аад онуудын эхээр У-Б хотын Занабазарын нэрэмжит Буддын шашны их сургууль төгсгөсний дараа Буриадын Кижингын районы Чесан дацаны лам боллоо 1996 онд түүнийг Оросын Буддын уламжлалт Сангхи номын төв – Иволгины дацаны ширээт ламаар томилов, Тэрбээр 1998 оноос Оросын Буддын шашны хамба лам Дамба Аюшевын орлогч нарын нэг болжээ.
- Оросод голдуу ямар бүс нутагт Буддын ном шашин дэлгэрсэн вэ? Оросод хэдэн хүн Буддын шашинтан вэ? гэж Содномдоржиевын Дашнямаас хамгийн түрүүнд асуув.
- Оросын Буриад, Тува, Халимаг улсуудад, голдуу буриадууд суудаг Агын болон Усть Ордын тойрогт Буддын ном шашин дэлгэрлээ. Оросын өөр ч бүс нутагт суудаг, Буддын уламжлалт шашны отог омогын бус хүмүүс ч энэ шашинд орлоо. Голдуу Москва, СПБ зэрэг том хотуудад оршин суудаг, тэдний зарим нь шинэ маяг сонирхон, Буддын номд орсон хүмүүс юм. Харин олон хүн Буддын шашныг ёс суртахууны тулгуур гэж үзэж байна. Оросод нийтдээ нэг сая орчим хүн Буддын шашинтан гэж би бодож байна. Тэдний дотроос барагцаалбал 1500 орчим лам нар юм.
- Буддын шашны боловсролыг ОУ-д хаа эзэмшиж болно?
- Буриадын Улаан-Уд хотоос 30 км зайтай Иволгины дацан — Оросын Буддын шашны төв юм. Түүний дэргэд Дамба Даржа Заяевын нэрэмжит «Даши Чойнхорлин» нэртэй Буддын шашны их сургууль 1991 онд байгууллаа. Сургуулийн 5 тэнхимд 150 хүн суралцаж байна. Тэд голдуу буриадууд юм. Харин оросын өөр ч бус нутгуудаас, Монгол улсаас ирсэн хүмүүс ч суралцаж байна. Балти орчим улсуудаас, Украинаас ирсэн оюутнууд бас бий. Тэд Буддын гун ухааныг, хүн төрөлхтөний хамгийн эртний ууган — шашны үндсэн зүйлүүдийг судлаж, шашны ёс заншилд суралцаж байна. Оюутнууд анагаах ухаан, одон зүй болон англи хэл судлаж, хуучин монгол үсэг сурч байна. Оросод иймэрхүү өөр сургууль бас бий. Энэ нь Агын дацаны дэргэд байгуулсан Буддын шашны Академи юм.
- Буддын шашны эдгээр сургуулийн оюутан болхыг хүсч байгаа хүмүүсийн олон байдаг уу?
- Буддын ном сурхыг хүсч байгаа олон залуус манайд ирдэг. Харин лам болох нь тийм амар бишээ. Иймээс зарим нь хичээл сургалтыг давж чаддаггүй. Зөвхөн хамгийн хичээнгүй оюутнууд сургуульд 6 жил суралцаж төгсгөдөг. Оюутнууд дацаны хашаан дотор амьдарч, айлтгадаг бүх мөргөлд оролцож зохих даадлага эзэмшиж байна. Тэд амьдралын янз бүрийн зүйлээс татгалзах ёстой. Харин эдгээр сургууль төгсгөсөн хүмүүс энгийн лам нар болдог учир гэр бүлтэй байгаа нь, тэднийг ахимаг насны лам нараас ялгаж байна.
- Монголын Буддын шашинтнуудтай хамтран ажиллаж байна уу?
- Бид монгол туургатан, бидний амьдралын хэвшил соёл адил учир монголын Буддын шашинтнуудтай нягт зузаан харилцаж байна. Энх тайвны төлөө тэмцэгч Азийн улсуудын Буддын шашны бага хурлын хүрээнд хамтран ажиллаж байна. Азийн улсуудын Буддын шашинтны, о\у-ын энэ бага хурлыг 1970 онд байгуулжаа. Одоо 16 улсын Буддын шашны үндэсний 22 төв түүнд багтлаа. Дэлхий дээр тайван тогтвортой байдалд аж төрж, Будда бурхан багшийн номыг дэлгэрүүлэн, амьдралд хэрэгжүүлэхэд туслах зорилгоор азийн улсуудын буддын шашинтнуудыг нэгтгэх нь бага хурлын гол зорилт юм. Монголын Буддын шашинтны тэргүүн хамба лам Дэмбэрэлийн Чойжамц бага хурлыг тэргүүлж байна. 70-аад оны дундуур бага хурлын анх ажиллагааг явуулсан. Орос Монгол улсад өнгөрсөн зууны 30-аад онд устгасан Буддын ном шашнаас системаас үлдсэн цөөн хүн, тэр үед хоёр улсад Буддын номыг сурталчилж байлаа. Тэднийг орлох хүмүүс байхгүй байсан учир хоёр улсын Буддын шашинтаны ном, шашны сургуулийг У-Б-т байгуулж лам нарыг бэлтгэж эхэлсэн билээ. Одоо энэ нь Буддын ном шашны Занабазарын нэрэмжит их сургууль юм. Яг энэ сургууль төгсгөсөн лам нарыг Иволгины дацаны удирдах албан тушаалуудад 80-аад онуудын эхний үед томилолоо. Оросын Буддын шашны одоогийн тэргүүн хамба лам Дамба Аюшев Буддын шашны Занабазарын нэрэмжит их сургуулийг 1988 онд төгсөн хүн юм. Оросын оюутнууд ч тус сургуульд одоо суралцаж байна.

Орчуулагч М. Онджанова