Владимир Путин оросын хүмүүсийн тавьсан асуултуудад телевизи, радиогоор өчигдөр хариулт шууд өгөхдөө «ОУ ямар ч улстай цэргийн мөргөлдөөн хийхгүй. Харин ашиг сонирхолоо хатуу тууштай хамгаална» гэв.
ОУ-ыг ямар ч мөргөлдөөнд татан оруулах хүсэлт хэнд ч төрөх ёсгүй. ОУ ямар ч мөргөлдөөнд оролцохыг хүсэхгүй. Харин үндэсний ашиг сонирхолыг бид хатуугаар тууштай хамгаалахыг бүгд мэдэх ёстой. «ОУ ямар нэгэн улстай цэргийн мөргөлдөөн хийх үү?» гэсэн асуултад ерөнхийлөгч хариулахдаа ийн хэлэв.
Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай асуулт ялангуяа Умард Солонгос цөмийн туршилт сая хийснийг ОУ хэрхэн үнээлж байгаа тухай асуулт төрийн тэргүүнд тавьсан гол асуултуудын нэг юм. Тэрбээр хариулахдаа: «Ийм туршилт хийж болохгүй гэж бид үзэж байна. Энэ нь БНАСАУ-тай бидний харилцаанд хор уршгиг учруулж, манай хилийн шугамаас зөвхөн 177 км зайтай газарт хийсэн туршилт» гэв.
Ийм туршилтаас цөмийн зэвсэг дэлгэрэх аюул заналхийлэж, хор уршиг гарах учир уг явдал хүмүүсийн сэтгэлийг тугшуулж байна. Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгуй байх дэглэм зөрчихийг ОУ шийдвэртэй няцааж байна. Орос, АНУ, Хятад, Япон, Емнед Солонгос, БНАСАУ оролцож байгаа 6 этгээдийн хэлэлцээ сэргээх нь бий болсон байдлаас гаргах арга зам» гэж Владимир Путин бат үзэж байна.
ТУХН-ийн улсуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь ОУ-ын гадаад чиг бодлогын хамгийн тэргүүн чиглэл гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэлж, орос — гуржийн харилцааг онцлон анхаарав. Гүрж улс цэрэгжиж байгаа нь хоёр улсын харилцаа муудсны учир шалтгааны нэг юм. Гүржийн бүрэлдэхүнээс гарч, тусгар тогтносоо зарласан Бүгд Найрамдах Абхази улс, Өмнөд Осетин улсыг өөртөө нэгтгэхийг ОУ хүсэхгүй. Гэхдээ энэ бүс нутагт цус асгаруулахад хүргэж болохгүй гэж бид үзэж байна. Гүрж улс НАТО-д элсэх төлөвлөгөө биш, тус улсын одоогийн удирдлага өмнөд осетины болон абхазийн асуудлыг хүч хэрэглэх аргаар шийдвэрлэх бэлтгэл хийж байгаа нь Москвагийн сэтгэлийг түгшүүлж байна. Ийм ажиллагаа сэрэмжлэн зайлуулах хэрэгтэй» гэж Владимир Путин хэлэв.
Гүржийн эрх баригчид орос улсын ХН-ийн санаа бодлыг тоохгүй улсуудаас жишээ авахгүйгээр эдгээр санаа бодлыг сонсож, өөрийнхөө асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхийн тулд зохих бух арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа Оросын ерөнхийлөгч илэрхийлэв.
Бидний хувьд маш ойр – гүржийн ард түмэнтэй харилцаа хэвийн чиглэлд орхыг ОУ урьдынхантай адил хүсч байна. Гүржийн ард тумэн ОУ-ын хувьд ямагт ойрхон байсан» гэж Владимир Путин хэлэв.
Хүлээн зөвшөөргүй бүгд найрамдах улсуудын тойрын байдлыг зохицуулахад ОУ дэлхийн иймэрхүү өөр байдлуудыг тэдгээрийн дотор Косовын байдлыг хэрхэн зохицуулж байгааг анхааралтайгаар ажиглана. Энэ талаар тодорхой зөрчил бий. Нэг талаас — газар нутгийн бүрэн бүтэн байдлын зарчим хангаах тухай хэлдэг. ОУ гүржийн болон өөр ч улсуудын талаар үүнийг баримталж байна. Нөгөө талаас — үндэсний өөртөө засах эрх гэгч ойлголт бий. Эдгээр зөрчилийг харгалзах хэрэгтэй. Иймээс о\у-ын тавцанд болон Косовод гарах үйл явдлыг бид анхааралтайгаар ажиглана» гэж Владимир Путин мэдэгдэв.

Орчуулагч М. Онджанова