ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросын ба гадаадын иргэдийн асуултад радио телевизээр гурван цагийн турш очигдор шууд хариуллаа. ОУ-аас Умард Солонгосын саяханы туршилтад хэрхэн хандсан бэ гэсэн асуултад ОУ-ын ерөнхийлөгч хариулан ярихдаа: «Ийн ажиллагаа явуулж болохгүй гэж бид үзэж байна. Юү гэвэл цөмийн туршилт БНАСАУ-тай тогтоосон харилцааг хохирож байна. Түүнээс гадна туршилт манай орны хил хязгаараас холгүй 177 км зайтай хийсэн» гэв.
Цөмийн туршилт ийн зэвсэг тархах аюул учруулж, дэлхийн хамтын нийгэмлэгийг тугшуулж байна. Цөмийн зэвсгийн туршилт ноцтой хор уршигтай болж мэднэ. ОУ цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг зорчих ямар ч ажиллагааг эсэргүүцэж байна.
Үүний хамт ямар учраас туршилт хийснийг мэдэх хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна. Хэлэлцээ хийж байгаа төлөөлөгчид хэлэлцээг зөв зохистой өнгө аястай болгож, тэр болгон чадаагүй нь нэгэн шалтгаан юм гэж ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ. Хэлэлцээг мухардмал байдалд оруулж огт болохгүй. Хэлэлцээ хийж буй нэгэн талыг байдлыг хурцатгахаас өөр аргагүй болох байдалд огт оруулж болохгүй .
ОУ, АНУ, Хятад, Япон, Омнод Солонгос, БНАСАУ зэрэг зургаан орны оролцож буй хэлэлцээг сэргээх нь өнөөгийн байдлаас гарах цорын ганц зам гэж Владимир Путин үзэж байна. Аюулгүй байдал болон атомын эрчим хүчийг энх тайван зорилгоор хөгжүүлэх үндэсний ашиг сонирхолыг нь хангавал БНАСАУ хэлэлцээнд буцахад бэлэн байгааг Пхеньянаас одоо дохиолсон байна. Хэлэлцээнд оролцогчид сайн санаа гаргавал зохих арга зам олж болно гэж Владимир Путин үзэж байна.

Орчуулагч О. Яшкулова