Гадаадад суугаа 30 сая гаруй оросуудын төлөөлөгчид Санкт-Петербургт болох 2-р их хуралд оролцоно. Энэ нь гадаадад суугаа орос хүмүүсийн үндэсний харилцаа холбоог бэхжүүлж, тэдний соёл, угсаа зүйн өвөрмөц талуудыг хамгаалан хадгалах зорилготой хурал юм.
Гадаадад суугаа орон нэгтнүүдэд туслаж, орос хэлийг дэмжиж, ОХУ-д сайн дураар нууж ирэхэд туслах – холбооны 3-дахь хөтөлбөр их хурлын санал шүүмжлэлийн гол сэдэв болно. Оросын ГХЯ-ны орлогч сайд Григорий Карасин «ОДХ» радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа: «Бидний Эх орон нэгтнүүд сонголт хийх эрхээ эдлэх ёстой. Гадаадад тохилог сайн амьдарч байгаа орсуудад зориулан тэдэнд туслах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Орос хэлтэй хүмүүсийн соёл урлагыг дэмжих хөтөлбөрийг бас хэрэгжүүлнэ. Эх орондоо янз бүрийн учир шалтгаанаар буцаж ирэхээр шийдсэн хүмүүст зориулсан 3-р хөтөлбөрийг 2007 оноос эхлэн биелүүлнэ» гэв.
Оросод буцаж ирэхийг хүсч байгаа 300 мянган хүнийг Оросод дараагийн 3 жил хүлээн авахад бэлэн» гэж Холбооны шилжилт хөдөлгөөний албынхан мэдээлэв. ТУХН-ийн болон Балти орчмын улсуудын хүн амд зориулан уг хөтөлбөрийг одоо биелүүлж байна. Дараа нь түүнийг алс хол гадаад улсуудад суугаа хүмүүст зориулан биелүүлнэ.
Гадаадад суугаа бидний орон нэгтнүүд тайван аж төрж, тэдний иргэний болон хувийн эрхийг хангааж тэд боловсрол эзэмших бололцоотой болхын тулд орос хэлтэй хүмүүсийг дэмжиж, тэдэнд олон нийтийн болон соёлын ажиллагаануудад оролцох бололцоо олгохын тулд бүхнийг хийхэд ОУ бэлэн» гэж Григорий Карасин мэдэгдэв.
Тэрбээр цааш нь ярихдаа «бидний орон нэгтнүүдийн эдгээр эрхийг хангаахын тулд ОУ хүч чармайлт, цаг заваа харамгүйгээр зарцуулна» гэв.
Оросын ерөнхийлөгч Владимр Путин нэгтнүүдийн 2-р их хуралд оролцогчидод баярын илгээлт илгээнэ. Гадаадад суугаа орсуудын 1-р форумыг 2001 онд Владмир Путины санаачилгаар хийсэн юм. Өнгөрсөн хугацаанд ОУ бэхжиж манай орны байдал нөхцөл их өөрчлөгдөж, Эх орныхоо төлөө бахдал бахархалыг сэргээж ирлээ. Орон нэгтнүүдийг дэмжих нь Москвагийн гадаад чиг бодлогын чухал чиглэлүүдийн нэг боллоо.

Орчуулагч М. Онджанова