Өнөөдөр НҮБ-ын өдөрийг тэмдэглэж байна. 61 жилийн өмнө яг энэ өдөр буюу 10-р сарын 24-д энэ байгууллагын дүрэм хүчин төгөлдөр болж, орчин үеийн о\у-ын гол байгууллага бий болжээ. Одоогийн байдлаар 190 гаруй улс түүний гишүүн юм. Гадаад улс төрийн холбооны ерөнхийлөгчийн орлогч Николай Извеков НҮБ-аас шийдвэрлэж байгаа асуудлуудын тухай ярихдаа: «НҮБ-д сүүлийн үед тулгарсан асуудлууд дэлхийн өнөө үеийн чухал бодит асуудлуудыг хэрэг дээрээ тусган харуулж байна. Байгууллагын Ерөнхий Ассамблеийн явагдаж байгаа 61-р чуулган өнөө үеийн байдлыг мөн тодорхойлж илруулж байна. Чуулганд оролцогчид тодорхой сэдэвт ялгаатай хандаж байгаа нь хэлэлцэж байгаа асуудлуудаар шийдвэр гаргахыг саатуулж байна. Үүнд Латины Америкийн хэсэг улсаас Аюулгүй Зөвлөлийн байнгын бус гишүүнийг сонгоход үед тулгарсан саад тотгоруудыг дурдаж болно» гэв.
Николай Извеков цааш нь ярихдаа: «Иймээс НҮБ-ын ажиллагааны үр ашиг дээшлүүлэх асуудлыг зөвхөн 60 гаруй жил баримталж ирсэн Дүрмийн шинэтгэл хийхтэй холбох нь буруу байна. Бодит хүчин зүйлтэй холбоотой залруултуудыг Дүрэмд оруулж болох нь мэдээж, харин эдгээр залруултад тунгаан бодох аргаар хандах нь зайлашгүй чухал. Залруултууд баримт бичгийн утга агуулагыг муутгахгүйгээр сайжруулах ёстой» гэв.
Дэлхийн үйл хэрэгт хүч хэрэглэхийг илүүд узэж байгаа нь о\у-ын байдлын олон талд муугаар нөлөөлж байна. Хамгийн түрүүнд аюулгүй байдал тогтворгүй болж, түүнийг урьдчилан таах нь амаргүй болж цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй дэг журам эвдэгдэж байна. Иймээс дэлхийн байдлыг эрүүлжүүлж цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх дэг журамыг бэхжүүлэхийн тулд о\у-ын Хамтран Нөхөрлөөлөөс хамтарсан хүч чармайлтыг даруй гаргах хэрэгтэй. Гэхдээ янз бүрийн хориг тогтоохыг илүүд үзэн ашиглах нь тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслахад эргэлзээтэй. Хэлэлцээний үйл явцыг ашиглан, сөргөлдөхгүй аргаар л эдгээр асуудлыг шийдвэрлэж болно. Зогсонги байдалд орсон зэвсэг хураах үйл явцыг сэргээхэд НҮБ-аас нааштай үүрэг гүйцэтгэх нь дэлхийн хамтын аюулгүй байдлыг бэхжүүлнэ» гэж ОУ үзэж байгааг Николай Извеков тэмдэглэв.
Дэлхийн чиг бодлогод хамтарсан хүч чармайлт тавих нь зайлашгүй чухлыг ойлгосон хүмүүсийн тоо олширч байна. Энэ нь тулгарсан асуудлуудыг зөвхөн олон талын дипломат аргаар шийдвэрлэхээс өөр аргагүйг нотлож байна.

Орчуулагч М. Онджанова