Хөдөөний Малчин айл анх радио сонсож байгаа ньМосквагаас монгол хэлээр явуулж байгаа нэвтрүүлэг 1946 оны гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Хэлтсийн анхны эрхлэгч нь Михаил Разговоров байсан. Дорно дахины дээд сургууль төгссөн энэ хүн хэлтсийн эрхлэгчээр гуч гаруй ажил ажиллажээ. Монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэст эхний үед мэрэгжлийн нэвтрүүлэгч байгаагүй, тэр үед Москвагийн их дээд сургуульд сурч байсан монгол оюутнууд нэвтрүүлэг уншдаг байв. Монгол Улс руу явуулдаг нэвтрүүлгийн хэмжээ эхлээд 30 минут байснаа 1950 оноос 1 цаг 30 минут болж нэмэгдсэн. Хэлтэст Роза Романова, Клара Яцковская, орчуулагч Евгений Демидов, Геннадий Васин, Раиса Крашениникова, Вячеслав Генерозов нар шинээр ирж, олон жил ур бүтээлтэй ажилласан. Тэдний дотроос В.Генерозов хамгийн олон жил — 43 жил ажиллаж, зөвлөлтийн болон монголын олон шагнал хүртсэн. Монгол Улс руу явуулдаг нэвтрүүлэгт он удаан жил ур бүтээлтэй ажилласан хүмүүсийн дотор хэлтсийн орлогч асан Юрий Попов, «Манай шуудангийн хайрцаг» нэвтрүүлгийн хөтлөгч Майя Дубровина, авьяаслаг найруулагч Евгений Шумский, сурвалжлагч Ким Ральдин байв. 50-иад оны эцсээр Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд Монгол Улс руу явуулдаг нэвтрүүлгийн хэлтэст ирсэн цагаасаа идэвхтэй ажиллаж, 1981 онд хэлтсийн эрхлэгч болсон Игорь Кунавиныг онцлон дурсах байна. Тэр сурвалжлагч, тайлбарлагчаар ажиллаж, улмаар хэлтсийн удирдагчаар ажиллаж байхдаа ч «Харилцан яриа» нэвтрүүлэг бэлтгэж, сонсогчидтой цаг үеийн асуудлаар ярилцдаг байв Монгол хэлээр нэвтрүүлэг явуулж ирсэн бүх жилүүдэд редакцийн ажилд Монголын радиогийн нөхөд байнга тусалж ирлээ. Монголоос зориуд урьсан нэвтрүүлэгч, орчуулагчид Москвагийн радиод 1953 оноос ажиллаж эхэлсэн. Тэдний дотор Оюун, Ширчинсурэн, Чойжил, Сүхбаатар, Даваажав, Базарваань, Нэмэхбаяр, Дүгэр, Батцэрэн, Цэрэнханд, Билгээ, Хишгээ, Норовринчин, Төгсөө гээд олон хүн бий. Тэдний зарим нь манай оронд нэг бүс удаа ирж ажилласан. Жишээ нь, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбат «Найрамдлын одонгоор» шагнуулсан. 60-70-аад онд монгол хэлний нэвтрүүлэг хамгийн ур бүтээлтэй байж, нэвтрүүлгийн хэмжээ 2 цаг 35 минут хүртэл нэмэгдсэн. Москвагийн нэвтрүүлэг бүр анхнаасаа Монголын үндэсний нэвтрүүлгийн сүлжээнд орсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Нэвтруулгийн хэмжээ нэмэгдсэний улмаас олон тоо нэмэх шаардлага гарч, сэтгүүлч Николай Кушнир, Федор Ивлев, Римма Янбухтина, орчуулагч Анатолий Кудияров, Мария Онджанова нар хэлтэст ажиллахаар ирсэн. Нэвтрүүлэг явуулж байгаа орон, монгол хэл мэддэг боловсон хүчнээр хэлтсийг бэхжүүлэх зорилгоор 1966 онд зөвлөлтийн дунд сургууль төгссөн хэдэн хүүхдийг Монгол Улсын Их Сургууль руу явуулсан. Тэд 1972 онд сургуулиа төгсөөд редакцид эргэж ирсэн. Эд бол тусгай сурвалжлагч Ольга Павлович, ахлагч редактор С.Эрдэнэ, нэвтрүүлэг бэлтгэдэг хариуцлагатай ажилтан Антонина Ломакина. Редакцийн бэлтгэгч редактороор олон жил ажилласан Тамара Стафеева саяхан өндөр насны тэтгэвэртээ гарсан. Түүний халааг гаргагч рекдактор Лидия Криницына авав. Өнөөдөр нэвтрүүлгийн материалыг орос хэлээс монгол хэл рүү Мария Онджанова, Ольга Яшкулова, монголын орчуулагч Г.Нарангарав нар орчуулж байна. «Оросын дуу хоолой» радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн онцлог болсон бас нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Энэ нь сонсогчидтой маш нягт харилцаатай тогтоосон явдал юм. Монголд Москвагийн радиогийн нэвтрүүлгийг олон арван жил сонсож байгаа олон сонсогч бий. Монголын зарим нутагт «Оросын дуу хоолой» радио сонсогчдын анд нөхдийн клуб ажилладаг. Одоо «Оросын дуу хоолой» радио Москвагаас монгол хэлээр нийтдээ нэг цагийн нэвтрүүлэг явуулж байна.