Оросын нэрт зохиолч Александр Вампиловын нэрэмжит Эрхүүгийн хүүхэд залуучуудын театрынхан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гээд МУ-ын хэд хэдэн хотод аялан тоглов. Монголын насанд хүрэгсэд Валентин Распутины «Матёрая суурингаас нууж явсан нь» туужаас сэдэвлэсэн жүжиг, хүүхдүүд Ершовын «Бөхтрөгтэй морьхон» үлгэр үзсэн байна. Театрын захирал, найруулагч Виктор Токарев манай сурвалжлагч Ольга Ивановад ярилцлага хэвлэн гаргана.
- Аялан тоглолт тань ямар болов?
- Их амжилттай болсон. Бид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ойд зориулан МУ-д зохион явуулж буй. ОУ-ын найрамдлын сарыг нээх нэр төртэй үүрэг гүйцэтгэлээ. Улаанбаатарт Нацагдоржийн нэрэмжит улсын эрдмийн театрт «Матёрая суурингаас нууж явсан нь» жүжиг тоглосон. Танхим пиг дүүрэн байв. МУ-ын ерөнхийлөгч гэргийтэйгээ хамт болон МУ-ын гадаад хэргийн сайд, ОХУ-аас МУ-д суугаа Онц богоод Бүрэн эрхт элчин сайд Борис Говорин түүнчлэн туужийн зохиогч Валентин Распутин гэргийтэйгээ хамт болон УИХ-ын гишүүд, монголын ба оросын бусад хүндэт зочид жүжиг сонирхон үзэв. Жүжиг үзэгч олонд маш таалагдлаа.
- Монголын хүүхдүүд Ершовын «Бөхтрөгтэй морьхон» үлгэрээс сэдэвлэн тавьсан жүжгийг хэрхэн хүлээж авсан бэ?
- Хүүхэд залуучуудын театр Монголд тухайн үед ажиллаж байсан. Түүнийг хэдэн жилийн өмнө хаажээ. Улсын драмын театр болон Хүүхэлдэйн театрт хүүхдүүдэд зориулсан жүжиг тоглож байна. Биднийг тэсч ядан хүлээжээ. Нэмэлт жүжиг тоглох хүсэлтийг дуртаяа биелүүллээ. Жүжиг их сонирхол татав. Монголын хүүхдүүд тайзнаа болж байгаа үйл явдлыг яаж хүлээн авч байгааг харахад тун таатай байв. Тайзны чимэглэл өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Өнгө өнгийн гэрэлүүд үлгэрийн шидит шувуу, хүүхдүүдийг бишрүүлэв. Тэд шувууг нижигнэтэл алга ташин хүлээж авлаа. Тольт бомборцог тайзыг гэрэлжүүлж, шөнийн уур амьсгалыг мэдрүүлсэн. Тайзнаа үзүүлсэн усан дорхи орон зайг монголын бяцхан үзэгчид гайхамшигт шидит үзэгдэл мэтээр хүлээж авлаа. Бид үзэгчдийг баярлуулахаар тус улсад очсон. Зорилгоо биелүүлсэн гэж хэлж болно.
- Та нарыг хэн хэн албан ёсоор хүлээж авсан бэ?
- Монголын «Сарны чулуу» театр биднийг хүлээж авсан. Монголын аман зохиол уран бүтээлий нь үндэс болсон юм. Мон театрын хамтлаг эхлээд Эрхүүд дараа нь Ангарск, Уссол-Сибирскад 11-р сард ирж тоглоно. Театрын маш сонирхолтой хөтөлбөр биднийг бишрүүлэв. «Сарны чулуу» театрын аялан тоглолт оросын үзэгч олны сонирхолыг татах нь дамжиггүй. Монголын ажил нэгтнүүд маань Улаанбаатарт уламжлал ёсоор зохион явуулдаг монгол туургатны наадмын уур амьсгалыг мэдрэх боломж олгов. Бид монголын хэд хэдэн жүжиг сонирхон үзлээ. Монголын гарамгай найруулагч ноён Болдын дэлгэж тавьсан «Чингис хаан» рок-дуурь өндөр сэтгэгдэл төрүүллээ. Энэ дуурьд зуу гаруй жүжигчин болон хоёр чуулга, найрал хөгжим, найрал дуучид оролцон тоглож байна. Энэ нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан орчин цагийн гайхамшигт шоу юм. Монголчууд үндэсний уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж хадгалж байгаа нь маш таатай.
- Та ноён Болдтой хамтран театрын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсэн байна. Түүхэн сэдэвт барон Унгерн фон Штернбергийн хувь заяаны тухай жүжиг тавих ажил ямар үедээ явж байна вэ?
- Аялан тоглох үеэрээ мен асуудлыг лавлаж тодруулсан. Ноён Болд энэ жүжиг тавихыг анх санаачиллаа. Түүнд оросын тодийгүй монголын жүжигчид оролцож тоглоно. Барон Унгерн болон Монгол улсад амьдарч байсан үед түүнтэй харилцаа холбоотой байсан лам жүжгийн гол хоёр баатар юм. Сургууль гол төлөв монголын театрт болж байна. Одоо шинэ шинэ санал дэвшүүлсэн. Тухайлбал ноён Болд Эрхүүд очиж монголын үлгэр домогийг үндэслэн хүүхдүүдэд зориулсан жүжиг манай театрын тайзнаа тавих бодолтой байна. Хоёрдох санал орчин цагийн материалыг үндэслэсэн: Эрхүүд суралцаж байсан монгол залуу нэгэн орос бүсгүйд хайртай болжээ… Дараачийн үйл явдлүүд маш ээдрээтэй байна. Ноён Болд энэ жүжиг тавихыг бидэнд захиалга өгсөн, гэвч барон Унгерний тухай жүжгийг одоогоор хойшлуулсан. Одоогийн бүтээлч шахуу төлөвлөгөө үүнд нөлөлөв. Эхлээд орчин цагийн романтик явдлыг залуучуудад үзүүлэхээр шийдсэн.
- Байдлаас харахад та нарын бүтээлч хөтөлбер маш шаргуу байсан. Чөлөөт цагаараа юу хийсэн бэ?
- Монголын талаас соёл амралт, аялал жуулчлалын гайхамшигтай хөтөлбөрийг бидэнд зориулсан. Аялал жуулчлалын баазад очиж гэрт хоносон нь түүн сонин явдал байлаа. Намар хүйтэн байсан ч гэрт маш дулаан байсан. Хамтлагийн гишүүдийг монголын үндэсний хоолоор дайлав. Биднийг харсаар байтал хонь, ямаа гаргаж маш амттай хоол хийлээ. Эргэн тойронд үзэсгэлэнт толгой, бэлчиж байгаа тоо томшгүй олон сарлаг, хонь харагдлаа. Мөн улан дээрх овоо сонирхон үзсэн. Уулын оройгоос хөндий доошоо харвал хальж унамаар мэт санагдана.
- Монголчууд ямар сэтгэгдэл төрүүл вэ?
- Монголчууд их зочломтгой хүмүүс юм. Тэд биднийг элэгсэг дотно хүлээж авсан. Сэтгэл бодлоо даруй илэрхийж харуулахгүй гэсэн ч зан байдал, харц нь сайхан сэтгэлтэйг нь мэдрүүлж байна. Олон монгол хүнтэй уулзаж ярилцлаа. Монголчууд их соёлч, боловсролтой ард түмэн гэдэгт бид үнэмшсэн. Энэ завшааныг ашиглаж монгол ажил нэгтнүүд ба үзэгчидэд чин сэтгэлээсээ мэндчилгээ дэвшүүлье. «Сарны чулуун» театр Эрхүү мужид аялан тоглохыг тэсч ядан хүлээж байна. Бид монголын театруудтай хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ. Энэ нь хэтдээ тайзнаа нөр их ажил хамтарч хийнэ гэсэн үг. Ахин уулзтлаа баяртай.

Орчуулагч О. Яшкулова