Дэлхийн 21 улсын иргэд Ангараг руу хийх нислэлийг газар дээр дуурайлгасан «Ангараг-500» хэмээх туршилтад оролцохыг хүсч байгаагаа илэрхийлэв. Москва дахь анагаах ухаан- биологи судлалын хүрээлэнд 116 хүн тэдний дотор 16 эмэгтэйн болон нэг гэр бүлийн хойрын захиалга хүлээж авлаа. Гэхдээ туршилтад 25-аас 50 хүртэл настай зөвхөн 6 хүнийг сонгож авахдаа, эмч биологч, цахим төхөөрөмжийн болон амьдрал хангаах системийн инженеруудыг давуутайд үзнэ. Туршилт хийхтэй холбоотой хүмүүстэй мэргэжилийн болон аж байдлын үүднээс харилцахын тулд англи хэлийг тэд сайн мэдэх ёстой.
«Ангараг-500» туршилтад оролцогчид бараг 2 жилийг ганцардмал байдалд өнгөрүүлж, 250 хоногийн туршид Дэлхий — Агаарын хоородын нислэг газар дээр дурайлган хийсний дараа багийн 3 гишүүн Ангарагаг гаригт болзолын 30 хоног өнгөрүүлж, 240 хоногийн туршид Ангарагаас Дэлхийд буцах болзолын зам туулна. Баг 500 гаруй хоногт сансрын жинхэнэ экспедицийн ажил хийж, биеийн тамирын сургуулилт, эмчийн үзлэг хийж, хөлгийн амьдрал хангаах системуудыг үйлчилж, Ангараг гаригт буух модулийг жолоодно. Тэд бүхээгийн систем, төхөөрөмж эвдэрсэн мэт осолын байдал гарахад ч ажиллана.
Ангараг руу нислэг хийх хүмүүсийг бэлтгэх эрдэмтнүүдийн хувьд эдгээр хүний эрүүд мэндийг хамгаалж, урт нислэгийн үед хүмүүсийн ажиллах чадварыг хангаах нь гол асуудал юм. Газрын таталт байхгүй, сансрын цацраг идэвхжилийн хэмжээ өндөр, Дэлхийтэй холбоо тогтоох нь амаргүй нөхцөлд эдгээр асуудлыг шийдвэрлэх нь түвэгтэй зорилт юм, Москва дахь анагаах ухаан биологи судлалын хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Владислав Петров «ОДХ» радиод ярилцлага өгч, оросын эрдэмтэд үг чиглэлийн ирээдүйтэй хэд хэдэн шинийг боловсруулсныг мэдээлэв.
Ангараг руу нислэг хийж, жингүйдэл урт хугацаанд нөлөөлсний дараа хүн юу ч хийж чадахгүй болж мэднэ. Иймээс хүний аюулгүй байдлыг хангаах аргаар түүний мах бодийг шаардагдах статустай болгох янз бүрийн шинжилгээ мэргэжилтнүүд хийж, өөр хандлага боловсрууллаа. Үүнийг одоохондоо албан ёсоор батлаагүй боловч дорвитой хандаж байна. Энэ нь Ангараг руу нислэг хийх хөлөгт богино радиустай хурилдуур байруулах тухай хэлж байгаа юм. Нислэгийн туршид хүн хурилдуураар түргэн эргэлт хийх нь түүний зүрх суудасны системийн мэдрэл тэнцвэрийн эрхтний шаардагдах ачаалалыг хангааж, хүний бүх шингэнийг хэвийн аргаар хувиарлах бололцоо олгоно Ангараг руу нислэг хийх үед хүний хэвийн амьдралын бүх бололцоог ийн хангана.
Энэ арга барилын нарийн тооцоо хийж түүнийг жингүйдэлийн нөхцөлд олон удаа турших хэрэгтэй нь дамжиггүй. ОУСС-т ийм туршилт хийж магадгүй. Харин юм бүхнийг нарийн судлах нь мэдээж, тухайлбал сансрын хэт ачаалалаас сансрын нисэгчийг хамгаалахын төлөө тухайн цагт боловсруулсан олон арга барилыг анагаах ухаанд газар дээр амжилттай ашиглаж байна. Жишээлбэл, сансрын нисэгчид газардахын өмнө дэлхийн таталтын бэлтгэл хийж өмсдөг ачаалалтай «Пингвин» хувцсыг зулайн саа өвчтэй хүүхдийг эмчлэхийн тулд ашиглаж байна. Эдгээр жишээ сансрын нислэгийн хэт хүнд нөхцөлийг сөрөх асуудлыг өргөнөөр судлаж байгааг гэрчилж байна.

Орчуулагч М. Онджанова