Албан ёсны мэдээнээс үзвэл орос хэл хятад, англи, хинди, испани хэлнүүдтэй хамт дэлхий даяр их тарсан хэл юм. Москвад болсон «Соёлын яриа хэлцээнд орос хэлний байр» хэмээх орос улсын форумд Европ, Ази Америкийн улсуудад орос хэл зааж байгаа багш нар оролцлоо. Манай сурвалжлагч Анастасия Винокуровагийн энэ уулзалтын тухай дэлгэрэнгуй яриаг хэлэн гаргана.
Дэлхий дээр 500 сая хүн оросоор ярьдаг. Тэд голдуу Оросод болон хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудад суудаг хүмүүс юм. Харин форумд ирсэн 30 улсын мэргэжилтнүүд бүгд цэвэр орос хэлээр чөлөөтэй ярьж ямар ч алдаа гаргахгүйгээр хэл зүйн дүрмийг хатуугаар баримтладаг. Оросоор арай хазгай хэлснийг сонсож гадаад хүн байгааг ойлгож болно. Тэдний олонх нь хятадаас ирсэн Ли Иннаньтай адил залуу насандаа оросын соёл урлаг сонирхож орос хэлийг судлаж эхэлсэн юм. Одоо Бээжингийн гадаад хэлний их сургуулийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал байгаа Ли Иннань мэдлэгээ олон оюутнуудтай хуваалцаж байна.
Орос хэл ОУ-тай, оросын соёл урлагтай, маш түргэн хөгжиж байгаа хятад — оросын харилцаа холбоотой хамгийн түрүүнд шууд холбоотой. Орос хэлний мэргэжилтнүүдийн хэрэгцээ байнга өсч байгаа нь орос хэлийг хөгжүүлж, түүний статусыг бэхжүүлж байна. Ёр нь Хятад улсад оросын уран зохиол, соёл урлагийг их сонирходог. Зөвхөн бээжингийн дээд сургуулиудад 10 мянга орчим оюутан орос хэл судлаж байна.
Дэлхийн улс орнуудад тэдгээрийн дотор ЗХУ-ыг бутран тарсны дараа орос юм бүхнээс зайлсхийхийг хүсч байсан улсуудад ч орос хэлийг сурдаг хүмүүсийн тоо олширч байна. Хуучин социалист улсуудад ч орос хэл судлаж байгаа оюутнуудын тоо өслөө. Орос хэлтэй хүн амын эрхийг хязгаарлах нь улсын чиг бодлого болсон Балтик орчим улсуудад орос хэлийг бас судласаар байна. Олон зуун жилийн туршид үндэсний хоорондын харилцааны хэрэгсэл байсан, бүхэл хэлийг тэнд цагаачилж чадсангүй. «Орос хэл мэдээхгүйгээр харилцаж болохгүйг амьдрал нотлосон» гэж Латвийн их сургуулийн, славян хэлнүүдийн факультетын доцент Татьяна Лигута хэлэв.
Латвийн хүүхэд орос хэлийг идэвхтэй сонгон авч байна. Энд дунд сургуулийн сурагчдын бараг 90 хувь орос хэлийг ямар ч шахалтгүйгээр сайн дураараа судлаж байна. Манайд орос хэлийг арай сонирхохгүй цаг үе өнгөрлөө.
Орос хэлний багш нар дэлхийн олон улс оронд их шаардагдаж байна. Москвад ирж, «Соёлын яриа хэлцээнд орос хэлний байр» хэмээх форумд оролцсон нь туршлагаагаа солилцож, шинэ арга барилыг мэдэж. хэлэнд гарсан өөрчлөлтийн асуудлаар оросын мэргэжилтнүүдээс зөвлөлдөөн авах сайхан бололцоо тэдэнд олгов.

Орчуулагч М. Онджанова