Камчатка хойгийн орчин үеийн бүжигчид францын бүжигчийг хожив. 2004 онд 13 цаг 20 минутат зогсолтгүй бүжиглэж, аврага амжилт тогтоосон тэд «Алхалалалай» хэмээх, жил бүрийн уламжлалт баяр наадамд бүжиглэж, өөрийнхөө аврага амжилт хожихыг оролдож байна. Камчатка хойгийн ууган «ительмен» бага ястан уг баяр наадмыг хэдэн зуун жил хийж ирлээ. Оросын нэрт эрдэмтэн Степан Крашенинников баяр наадмын тухай 18 зууны дундад хамгийн түрүүнд бичсэн хүн юм. Эртний домогоор энэ нь Камчатка хойгийн эх тавигч Кутху нэртэй хэрээнд талархал илэрхийлэх ёс заншил юм. Одоо энэ хойгт 7,5 мянга гаруй зуун жил амьдарч ирсэн ительменууд ан, загас амжилттай агнасандаа намар бүр бурхаа магтан. талархал илэрхийлэдэг, «Алхалалалай» баярын зочидыг үндэсний уламжлалт хоолоор заавал зочилдог. Шөнө турш үргэлжилдэг баяр наадмын үед янз бүрийн сонирхолтой ёс заншил, зогсолтгүй бүжиглэх бүжгүүдийг үзэж болно.
«Гармонь зэмсэг анд нөхдийг цуглуулж байна» хэмээх Бүхоросын наадамд оролцогчид онц аврага амжилт тогтоохыг хүслээ. «Гармонь зэмсэг амьд байвал ОУ ч амьд байх болно» гэсэн уриагаар Новосибирск хотод хийсэн наадамд Алтай, Сибирь, Урал, Москва орчим нутгийн хэдэн арван тосгон, хотоос ирсэн 314 хүн гармонь зэмсэгээр тоглодог мэргэжилийн болон сайн дурын хөгжимчид юм. Тэд ардын дууны сэдэвтэй хомилог аялгуу гармонь зэмсэгээр нэг зэрэг хөгжимдөж Гиннессийн аврага амжилт тогтоохыг оролдов. Наадмын захион байгуулагчид бол тогтоосон аврага амжилтыг хүлээн зөвшөөрөх захиалга хийв. Наадмын ажиглагчдын хорооны дарга профессор Юрий Марченко ярихдаа: «Уг наадмыг Оросод ч дэлхий дээр ч анх удаа зохион байгууллаа. Бид зөвхөн нэрээ бодож аврага амжилт тогтоосон биш, оросын хөгжмийн гайхамшигт гармонь зэмсэг олон нийтэд түгээхийн төлөө наадмыг зохион байгуулсан» гэв.

Орчуулагч М. Онджанова