Foto EPAАнгарагын дагуул Фобос гариг руу хийх экспедицийг оросын эрдэмтэд бэлтгэж байна. «Фобос-хөрс» хэмээх төслийг 3 шатлан биелүүлнэ. 1-р шатаар-дагуулыг тойрог замаас ажиглаж 2-р шатаар-түүнд буун, ажиллаж 3-р шатаар-экспедицийн хамгийн чухал, хамгийн түвэгтэй ажлыг хийж. Фобосын хөрсний дээжийг Дэлхийд авч ирнэ. Гаригийн хөрсний дээж судлах нь Нарны систем үүсч хөгжиж байгаа үйл явцыг ойлгоход их ач холбогдолтой юм. Нарны системийн гаригууд үүссэн ховор бодис Фобост болон сансрын жижиг өөр гаригуудад одоо хүртэл бий «гэж орчин үеийн мэргэжилтнүүд бодож байна.
Оросын шинжлэх ухааны хэдэн байгууллага «Фобос-хөрс» теслийг хэрэг байна. Хавсарга математикийн Келдышын нэрэмжит хүрээлэнд Фобос руу сансрын аппарат хөөргөж нислэг хийж тус гаригт буухтай холбоотой математикийн нарийн тооцоо хийж байна. Хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилтан Андрей Тучин: «Келдышын нэрэмжит хүрээлэнгийн мэргэжилтнүүд төслөөр сансрын аппаратын нислэг удирдах болон аялал баллистиктай холбоотой зорилтуудыг шийдвэрлэж байна. Сансрын аппаратыг Фобост нарийн ойртуулах нь нислэгийн хамгийн түвэгтэй хэсэг юм. Зорилтыг шийдвэрлэх аргаар л аппаратыг гаригт амжилттай буулгаж болно» гэж хэлэв.
Дэлхийн завсрын тойрог замд байрлуулах зориулалт бухий талбараас уг төслөөр гариг хоорондын аппаратыг анх хөөргөнө. Дараа нь аппарат хөдөлгүүрийнхээ төхөөрөмжийн тусламжтайгаар зохих тойрог замдаа хүрч, шаардагдах хурдаар нислэг хийнэ. Зарчмын хувьд шинэ техникийн энэ шийдвэр төслийг нилээд хямдруулна. Нарны системийг судлах өөр ч төслүүдийг ирээдүйд биелүүлэхийн тулд тойрог замд байрлуулах зориулалт бухий талбарыг ашиглаж болно.
«Фобос-хөрс» аппаратыг 2009 оны намар хөөргөхийг бодож байна. Тэрбээр барагцалвал нэг жил нисч Ангараг гаригийн тойрог замд орж, дараа нь Фобос дагуулын тойрог замд ойртож, түүнийг хэдэн сар ажиглаж дагуулд бууна. Фобосын хөрсний дээжтэй бортохыг Дэлхийд 2012 онд авч ирнэ.

Орчуулагч М. Онджанова