Foto EPAЧукоткын тэнгист 72 жилийн өмнө живсэн домогт «Челюскин» хөлөг музей болж магадгүй. Оросын археологчид түүний эх биеийг сая олсон гэж тамаглаж байна. «Челюскин» хөлгийг олхыг удаа дараа оролдсон боловч зөвхөн сүүлийн экспедицийн ажил амжилттай болж, хөлгийн хэдэн хэсгийг тэнгисийн өрөөлөөс татаж гаргалаа. Хөлгийг үйлдвэрлэсэн данийн компанийн мэргэжилтнүүд энэ олдон хэсгүүд «Арктикийг анх судлагч хөлгүүдийн нэг хосгүй «Челюскин» хөлгийнх мөн юм уу?» гэсэн асуултад төгсгөлийн хариулт өгнө. Манай сурвалжлагч Сергей Мизеркины дэлгэрэнгүй тэмдэглэл уншна уу?
«Челюскин» хөлгийн намтар тун богино юм. ЗХУ-ын захиалгаар Данид 1933 онд үйлдвэрлэсэн хөлгийг Хойт нутгийг судласан оросын тэнгисчин Семен Челюскины нэрээр нэрлэсэн билээ.
Хөлгийн баг мөс огтлох болон тээврийн хөлгүүдийн тусламжгүйгээр мөсөн дундуур зун хөвөх туршилтыг зөвлөлтийн засгийн газрын даалгавараар хийх гэж байсан. Харин туршилт бүтэлгүй болж 1934 оны 2-р сарын 13-ны үед ихээхэн эвдэрсэн хөлөг арктикийн мөсөн дунд шахагдаж Чукоткын тэнгист живэхэд байсан үед хөлгийн багийн 104 гишүүн тэдний дотор эмэгтэйчүүд хүүхэд томоохон мөсөн дээр буухаас өөр аргагүй боллоо Багийг хөлгөөс буух үед арай хожимдсон, хойт туйлыг судлагч их туршлагтай Борис Воронин унасан торхуудад дарагдаж амь үрэгджээ.
Хөлгийн баг амьдралынхаа төлөө 3 сар батарлагаар тэмцэж, нисэх онгоцны буудал, модон байшин, талх барих газар мөсөн дээр барьж, ханын «Ухрахгүй» нэртэй сонин гаргасан билээ. «Челюскин» хөлгийн багийг аврах түвэгтэй зорилтыг зөвлөлтийн нисэгчид амжилттай биелүүллээ. Багийг аврах ажил 1934 оны 4-р сарын 13-д дууслаа.
70 гаруй жил өнгөрсний дараа «Челюскин» хөлөг олон нийтийн анхаарыг дахин татав. Живсэн хөлөг судлах ажил Чукоткын тэнгист амжилттай дууслаа. Хөлөг живсэн газрыг 1974 онд анх тодорхойлосон боловч усны 50 метр гунд ажиллах техникийн бололцоо тэр үед байсангүй учир усанд шумбагч мэргэжилтнүүд хөлөгт ойртож чадсангүй. Хүний амьсгалахад зориулсан тусгай холимог бухий боловсронгүй тоног төхөөрөмж одоо бий учир хүмүүс их гунд одоо бууж чадна. Харин тэнгисийн ус зөвхөн 3 градус дулаан, юм бараг харагдахгүй учир мэргэжилтнүүдийн ажил түвэгтэй боллоо. Телевизийн робот хөлгийн зураг усан дор авч, тууний хэсгүүдийг дээш өргөхийн тулд их гунд 5 удаа орж мэргэжилтнүүд 2 хоног ид шаргуу ажиллажээ.
Эрдэмтэд «хар археологчид» гэгчидээс айж «Челюскин» хөлөг живсэн тодорхой солбилцол мэдээлэхгүй. Хөлөг Ванкарем хушууны ойролцоо 49 метр гунд байгаа нь тодорхой. Тэд хүрэхийн тулд өөртөө засах Чукоткын тойрогын төв Анадырь хотоос хөлгөөр барагцалвал нэг хоног хөвөх хэрэгтэй. «Челюскин» хөлгийг үйлдвэрлэсэн Копенгаген хотын «Буцмейстер болон Вейн» хэмээх компанийн мэргэжилтнүүд тэнгисийн өрөөлөөс татаж гаргасан хэсгүүдийг судласны дараа төгсгөлийн шийдвэр гаргаж, «хэсгүүдийг нь олсон хөлөг – «Челюскин» хөлөг мөн үү үгүй үү?» гэсэн асуултад хариулт өгнө.
Харин экспедицийн гишүүд нааштай хариулт өгнө гэдэгт итгэж, живсэн хөлгөөс тэнгисийн өрөөлд үлдсэн хэдэн хэсгийг дахин татан гаргаж улам нарийн судлахыг бодож байна. Умарт туйлын нэрт судлагч, төрийн думын орлогч дарга Артур Челингаров мэдэгдэхдээ «Челюскин» хөлгийн багийн байгуулсан гавьяаг мартахгүйн төлөө бүхнийг хийнэ» гэж амлав.
«Челюскин» хөлөг олсон хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлэж энэ нь «Челюскин» хөлөг байгааг нотлоно гэдэгт найдаж байна. Энэ нь ОУ-ын хувьд чухал үйл явдал, оросын түүхийн баатарлаг хуудас, нэр тертэй үйл явдал юм. Хөлгийг дээш татан өргөж, түүнийг музей болгохын тулд бид бүхнийг хийнэ.
Хосгүй хөлгийг дээш татан гаргах уу? гэсэн асуулт одоо хүртэл нээлттэй. «Халгийн эх бие их зэвэрсэн, түүнийг өргөх ажиллагаа аюултай зардал ихтэй» гэж эрдэмтэд нотлож байна. Харин Чукоткын тэнгист хийсэн сүүлийн экспедицийн олсон бүх зуйл Арктик, Антарктикийн шинжилгээ судалгаанд зориулан Мурманск хотод байгуулж байгаа музейн үзмээрүүд болох нь дамжиггүй.

Орчуулагч М. Онджанова