Foto EPAОросын шинжлэх ухааны төв Курчатовын хүрээлэнгийн эрдэмтэд аж ахуйн хатуу хаягдалаас ус төрөгч гаргах технологи боловсруулав. Тэдний тооцоогоор ийм нэг тонн хогоос 100 кг орчим ус төрөгчийг гаргаж болно. Манай сурвалжлагч Светлана Калмыкова төлөвтэй эдгээр технологийн тухай та бүхэнд дэлгэрэнгүй өгүүлнэ.
Хог хаягдалыг арилгаж эрчим хүчийг үйлдвэрлэх чухал хоёр асуудлыг нэг зэрэг шийдвэрлэж болно. Энэ нь хорт хаягдал алдахгүй, утаа гаргахгүй, экологийн хувьд ч аюулгүй арга барилаар хог хаягдал боловсруулахын зэрэгцээ эрчим хүчийг гаргах төхөөрөмжүүдын тухай, хог хаягдлыг плазмаар боловсруулах арга барилын тухай хэлж байгаа юм. Оросын шинжлэх ухааны төв Курчатовын хүрээлэнгийн машин үйлдвэрийн туршилтын өндөр технологийн хүрээлэнгийн орлогч дарга Игорь Горячев: «Хаягдалаар дүүрэн зуухыг — 10-12 мянган градус хүртэл, урвал болдог газрыг — 1200-1500 градус хүртэл халуулах хэрэгтэй. Ийм нөхцөлд бүх хаягдал бутран тардаг. Энэ арга барилыг ашиглахад хаягдалыг урьдчилан ялгах хэрэг ч алга. Их халуун зуухт ямар хаягдал атаах нь чухал биш нь арга барилын давуу тал юм. Хэт халуунд хорт бодис алдахгүй нь экологийн хувьд бас цэвэр арга барил юм. Хог хаягдалыг жирийн аргаар боловсруулахад хорт янз бүрийн бодис гардаг» гэв. 
Хаягдал боловсруулахад гардаг хийг түлшийн хувьд жишээлбэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцид ашиглаж болно. Энэ хийг онц, тусгай системаар боловсруулан ус төрөгчийг гаргаж болно. «Яг ус төрөгч өнөө үеийн эрчим хүчний уламжлалт нөөцийг орлох, эрчим хүчний төлөвтэй эх ундарга ирээдуйд болно» гэж одоо үзэж байгааг дурдая.
Шинэ технологи давуу чанартай нь ил тод. Хэдэн тоо дурдая. Ус төрөгчийг голдуу байгалийн хийгээс одоо гаргаж байна. Ийм аргаар 100 кг ус төрөгч үйлдвэрлэх түүхий эдийн төлөө 100-120 доллар өнөө үед төлөх хэрэгтэй, Байгалийн хийн үнэ байнга өсч байгааг бас харгалзах хэрэгтэй. Шинэ арга барилаар ус төрөгч гаргах түүхий эдийн төлөө мөнгө төлөх хэрэггүй. Зарим улс нэг тонн хаягдал боловсруулахын тулд зохих заводад 100-150 доллар төлж байна. Иймээс оросын эрдэмтнүүдийн боловсруулсан арга барил ус төрөгч гаргах их ирээдүй арга барил» гэж Игорь Горячев мэдэгдэв. 
Европын буюу америкийн 4 ам бүлтэй гэр булийн аж ахуйн хогын жилийн дундаж хэмжээ барагцалвал 400-450 кг юм. Оросын мэргэжилтнүүдийн технологи ашиглан ийм хэмжээний хогоос гаргах ус төрөчөөр автомашины нэг жилийн ажил хангааж болно. Иймээс гэр бүл бүр хогоор нь үйлдвэрлэсэн цэвэр түлш — ус төрөгчийг ашиглан машигаараа бүхэл жил явж чадна. Энэ нь хүн төрөлхтөний ирээдүйн төлөв юм.
Одоохондоо уг технологийг иж бүрэн аргаар хаа ч ашиглаагүй, Гэхдээ хог хаягдал боловсруулах шинэ төхөөрөмжүүд Оросод одоо ажиллаж байна.

Орчуулагч М. Онджанова