foto EPAӨөр гариг буюу өөр орчлонд амьдрал бий юу? Манай орчлонд дэлхийнхтэй төсөөтэй амьдрал байхгүй бололтой гэж эрдэмтэд үзэж байна. Бидний хувьд өөр өртөнцийг үзэж чадахгүй нь харамсалтай.
Сониуч зангийн үүднээс сонирхохоос гадна энэ асуудлыг мэрэгжилтнүүд үнэхээр ажил хэрэгчээр сонирхож буй. Учир нь дэлхийд нөөц шавхагдаж байна, тиймээс сансрын уудам, өөр гаригийг аж үйлдвэрийн аргаар эзэмших нь дэлхийн энэ асуудлыг шийдэхэд тус болно.
Сар, Ангариг, Сугар гариг… Тэнд хүн аж төрж болох уу? Роскосмос улсын агентлагийн сансрын суурь судалгааны хэлтсийн удирдагч Николай Санько энэ тухай эрэгцуулнэ.
Нарны аймагт өрдөө хоёр гариг Ангариг, Сугар гаригт л аж төрөхөд тохиромжтой нөхцөл бий болгож болмоор, учир нь хатуу гадаргатай. Сарыг тооцохгүй, сар нь гариг биш, дэлхийн дагуул. Саран дээр усны асуудал байгаа, тэр тухай юу ч мэдэгдээгүй, бас агаар мандал, соронзон талбай байхгүй. Тэдгээр нь сансрын нисэгчдийг нарны туяанаас хамгаалахад нэн шаардлагатай. Сарыг зөвхөн аж үйлдвэрийн ажилд зориулан ээлжийн аргаар ашиглаж, тэнд хиймэл уур амьсгал, амьдралыг хангах битүү системтэй бин битүү модуль байгуулж болно.
Соронзон талбай байх нь яагаад амьдралд тийм чухал гэж? Учир нь чухамхүү энэ талбай манай дэлхийг хамгаалж, сансрыг дүүргэсэн цэнэгт жижиг хэсгийг та бидний хамт тогтоон барьж, аюултай нөлөөг нь арилгаж буй. Эдгээр хэсгийн хүчтэй урсгал бас дэлхийнх шиг соронзон талбай байхгүй Ангариг, Сугар гаригийн адил Сарыг ч хэрэг дээрээ саадгүй бембегдеж байдаг юм. Гэхдээ Ангариг гаригт бембеглег хэлбэртэй бага хэмжээний соронзон талбай байдгийг судалгаагаар тогтоожээ. Тийм газрыг маш нарийн эрж, газрын зурагт тэмдэглэн, тэнд усны ундарга байгаа эсэхийг хайх нь Анагииг гаригийг ирээдуйд эзэмшихэд тун хэрэгтэй гэж Санько онцлон тэмдэглэлээ.
Усны тухайд бол, Ангариг гаригт ус бий, гэхдээ мөсний байдалтай нь байдаг нь одоо тодорхой болжээ. Энэ нь ус найрлагад нь байдаг ус төрөгчийн исэл байж ч магадгүй. Тэгэхдээ тэнд усан мөс байгаа нь эргэлзээгүй. Тийм усан мөс тэр гаригийн туйлд байгааг эрдэмтэд тэмдэглэжээ. Энэ нь мөнхийн усан мөнх цэвдэг байж болох юм гэж Санько ярив.
Ангариг гаригт чухамхүү соронзон бөмбөлгийн дор усны ундаргыг хайх шаардлага ямар хэрэгтэй юм бэ? Учир нь тийм газар хамгаалагдан битүү модуль бий болгон хүн аж төрж, ажиллаж болох юм. Улсын сансрын хөтөлбөрт ийм судалгаанд нилээд хөрөнгө гаргаад байна гэж тэр ярив.
Эрдэмтэд хүнд хэрэгтэй хэм хэмжээнд хүрэхийн тулд хожим Ангариг, Сугар гаригийн агаар мандалтай ч ажиллах юм гэж Николай Санько үзэж байна. Үүнийг хэрхэн хийх вэ? Маш хялбар, хөх-ногоон замгийн тусламжтайгаар хийнэ гэж мэрэгжилтэн ярьж байна. Үүний учир нь Сугар гаригийн агаар мандалд дэлхийн агаар мандлынх шиг азот нэг хувь л байдагт оршино. Тэнд бусад бүх зүйл нь нүүрс хүчлийн хий, туунд урьд дэлхийд болсоны адил усанд уусахад нь туслах хэрэгтэй. Үл мэдэгдэх шалтгаанаар энэ үйл явц болоогүй Сугар гаригт хөх-ногоон замаг «тарьж», түүнийг хиймлээр бий болгож болно шэж эрдэмтэд үзэж байна. Тэдгээрийг тийш нь хаявал бүгд даруй буухгуй, цельсийн нэмэх 500 хэмд гадаргад хадгалагдана. Тэдгээрийн зарим хэсэг ууршиж, бидний ярьдгаар тэдгээр нь байж болох хэвийн температуратай тэр өндөрлөгт «байрлана». Гэхдээ эдгээр замагт амьдрахад юуны өмнө нүүрс хүчлийн хий хэрэгтэй, чухамхүү тэр хий Сугар гаригт байдаг юм.
Уран зөгнөлтэй төсөөтэй энэ төсөл мед хэрэгжихгүй, бүр энэ зуунд ч хэрэгжихгүй байж мэднэ… Алсын сансрыг эзэмшихтэй холбоотой бүхэн ирээдүйн төсөл юм. Оросын сансар судлал Сугар гаригийг дахиад судлахаар төлөвлөж байна. 2014 онд судлахаар төлөвлөжээ.
Эдгээр төслийн чухал бүрдэл хэсэг болсон тээврийн хэрэгслийг бүтээх тухай пуужин — сансрын «Энергия» нэгдлийн тэргүүн Николай Севастьянов ярив. Сар, Ангариг, Сугар гариг руу хийсэн анхны бүх нислэг нэгдлийн автомат тээврийн системээр хэрэгжснийг тэр дурдав.
«Энергия» нэгдэл хэсэг завсарласаны дапаа сансрын автоматыг дахин бүтээх болов. Бид сансрыг аж үйлдвэрийн аргаар эзэмших зорилгоор үнэхээр том ахиц гаргах боломж олгох систем бүтээхийг хүсч байна. Энэ зорилгоор тээврийн хэмнэлттэй ур бүтээлтэй систем байгуулах хэрэгтэй.
Бидний бүтээсэн олон дахин ашиглах Клипер хөлгийн төсөл чухамхүү тийм системийн шат юм. Түүнд техникийн шинэ зарчим, нано технологи, шинэ материал ашиглана. Энэ төсөлд бид олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодолтой байна, түүнгүйгээр ирээдүйд Сар, Ангариг, Сугар гаригийг эзэмшиж чадахгүй юм.

Орчуулагч П. Шагдар