foto EPAОрос Улс цөмийн зэвсэгтэй хэт их гүрний үүрэг гүйцэтгэх гээгүй. Манай орон эдийн засгийг шинэчилж, диверсчлэхэд нөөцөө ашиглах ёстой. Владимир Путин «Валдай» хэмээх өргөн маргааны клубт оролцдог оросын болон гадаадын хэсэг улс төр судлаачтай уулзахдаа ийн мэдэгдлээ.
Уулзалтаар эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, Ираны цөмийн асуудал, төр, иргэний нийгмийн харилцаа, дотоод бодлогын асуудал хэлэлцэв.
Төрийн тэргүүн уулзалтад оролцогчдын асуултад хариулахдаа оросын хэвлэлийн америкийн эсрэг үзлийн асуудал хөндөв. Хэвлэл цаг үеийн амьдралын бодит байдал, олон нийтийн санаа сэтгэлийг тусгадаг, үүнийг америк түншүүд анзаарахгүй байна гэж тэр хэллээ.
Европын хөгжлийн асуудлаар ч Владимир Путины ярьсантай уулзалтад оролцогчид санал нийлэв. Түүний ярьснаар бол, Европ тивийнхэнтэй гадаад бодлогын бүх асуудлаар яриа хэлцээ хийж болохоор тус тив хүчтэй байхыг тэр хүсч байна, одоогоор Европ тивд нэгдэл алга байна. Орос Улсын төрийн тэргүүний хариултын мөн чанар нь Орос Улс бүрэн бие даасан бодлого баримтлахад чиглэжээ. Тус улс өөрийн эрх ашгийг харгалзан бүх улстай эрх тэгш үндсэн дээр харилцахыг хүсч байна.
2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн асуултад Владимир Путин хариулахдаа, өөрийгөө юуны өмнө иргэн хүн болохоос улс төрч биш гэж онцлон тэмдэглэв. Орос Улсын тогтвортой байдал нэг хүнээс илүү чухал. Орос Улсын тогтвортой байдал нэг бие хүнд биш, үндсэн хуульд тулгуурладаг юм. Тиймээс ерөнхийлегч гурав дахь хугацаагаар ажиллана гэж байхгүй гэж Владимир Путин мэдэгдлээ.

Орчуулагч П. Шагдар