foto EPAЦэцгийн чимэглэл ямар ч том хотын нуур царай билээ. Английн нэрийн хуудас нь жигд тайрсан номин ногоон өнгөтэй зүлэг байдаг. Францад өглөө бүр гудамжинд ваартай цэцэг, савтай мод тавьдаг. Япон Улс чулууны цэцэрлэгтэй, сакура цэцэглэнэ. Өргөн гудамж, талбайтай Москва хот цэцгэн хивсээрээ алдартай. Хавар эртээс намар орой болтол автомашины замын дагууд хээтэй цэцгийн мандал үргэлжилж, цэцэрлэгийн мод зүлгийг сайхан тордсон байдаг.
Хотод жилийн долоон сарын турш сайхан цэцэг ургуулах нь амаргүй зорилт. Учир нь Москва хот дэлхийн хамгийн «хүйтэн» нийслэлийн нэг, оросын уур амьсгалд зориулж цэцэг сонгож авах нилээд түвэгтэй гэж Москвагийн засгийн газрын төлөөлөгч Андрей Широков: «Москва хотод цэцэг тарих хоёр үе байдаг. Хавар цагт Москва Голланд улс шиг болж, газар сайгүй олон өнгийн алтан зул цэцэг бий болдог. Дараа нь бид хоёр дахь үед орж, намар хүртэл, 9-р сар дуустал байх цэцэг тарина. Дараа нь мэрэгжилтнүүд хөрсийг боловсруулан өвөлд бэлтгэж, хавар бүр эрт ургадаг ургамал тарина. Иймээс Москва хотын байгалийн онцлогийг харгалздаг нь мэдээж. Том биш нууц хэлэхэд, цэцэг олон янз ч гэлээ Москвагийн гудамжинд 10 сортоос илүүгүй нь ургадаг» гэж хэлсэн.
Тэр цэцгүүдийн тусламжтайгаар хотын төв талбайд төдийгүй, байшингийн орцноос гарахад Москвагийнхан болон нийслэлийн зочдыг угтдаг цэцгэн сонин хээ угалз бий болгодог юм.
Оросын нийслэлийг улам сайхан болгохын тулд Москвагийн засгийн газар хотын цэцгэн чимгийн үзэл баримтлал боловсруулахаар шийджээ. Цэцгийн архитектор-уран сайхны бүдүүвч захиалав. «Бид цэцгийн чимгийн хувьд бүхэл бүтэн нэгдсэн зүйл болсон хотыг харахаар шийдсэн. Учир нь хурц тод өнгийн цэцгийн мандал нь зүгээр л хотын чимэг байгаад зогсохгүй. Хамгийн гол нь цэцэг санаа сэтгэл сэргээдэг» гэж Андрей Широков ярьж байсан. «Хот маш сайхан болжээ, тийм гоо сайхныг хараад сэтгэл баясана» гэж Татьяна Кислякова ярьж байсан. Уралын Екатеринбург хотоос ирсэн энэ багш эмэгтэй Оросын нийслэлийн гудамжинд цэцэг дүүрэн байгааг бишрэв.
Энэ гоо сайхныг харахад сэтгэл баясана. Би хөдөөнөөс, Уралаас ирсэн. Одоо цэцгийг маш олон хүн тарьж байгаад би их баяртай байна. Энэ нь тун сайн. Хүмүүс сайхан сэтгэлтэй болж, бие биеэ хайрлан, энэ сайхныг бие биедээ ярьдаг. Энэ нь тун сайн. Би цэцгэнд их дуртай…
Москва хот Орос Улсад цэцгийн моод тогтоож буй. Цэцгэн чимгийн олон арга барилыг Оросын бусад хотын гудамж, талбайгаагаас ч харж болно.

Орчуулагч П. Шагдар